УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.07.08/ нэгдсэн чуулган хуралдаж байна. Хуралдаанаар Засгийн газар 2021.06.30-ны өдөр өргөн мэдүүлсэн Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авлаа. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Төлөвлөлт, бодлогын асуудал хэрэгжихгүй байгаа шалтгаан нь хууль өөрчлөхдөө биш. Өчигдөр улс орон даяараа тог тасарлаа. Усан цахилгаан станц 5-р цахилгаан станц, Багануурын станц гээд бидний хийгээд өгөөч гэсэн ажилд мөнгө гардаггүй. Харин халамж, сонгууль гэсэн зардалд асар их мөнгө орсон. Харин сүүлийн 2 жилд 3-4 станц барих мөнгийг цацлаа. тэгээд станц баръя гэхээр мөнгөгүй болдог. Тэгэхээр бидний энэ хүсэл эрмэлзэлгүй,ёс суртахуунгүй хандлагад асуудал байна. Түүнээс биш мөнгө, хуулиндаа биш, ҮХ-д хуулиа дээдэлнэ гэж бий. Тэгэхээр төрийг удирдаж гурван өндөрлөг хариуцлагатай байх ёстой гэж бодож байгаа. Нэг суманд 1 тэрбумын 5-8 үйлдвэр барих мөнгийг идчихээд байна. Ингэдэггүй удирдагчтай байсан бол өнөөдөр ажилгүйдэл ярихгүй, энд хууль ярихгүй, миний хувьд 10 гаруй жил төлөвлөлт бодлого ярилаа, залхаж байна. Өөрчлөгдсөн юм алга. Хүндээ байна, улс төрчид өөрчлөгдөх хэрэгтэй.
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.07.08/ нэгдсэн чуулган хуралдаж байна. Хуралдаанаар Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авлаа. УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Үндсэн хуульд шинэ заалт ороод ирсэн, шинэ хуультай болсон би сайн ойлгохгүй байна гэж байгаа. Үүнтэй адилхан Засгийн газрын гишүүд, Үндэсний хөгжлийн газрынхан энэ Хөгжлийн бодлого төлөвлөлт гэж юу юм болоо гэж ойлгодог юм болов уу, үгүй юу? Энэ хууль хэрэгтэй юу, үгүй юу? УИХ-аас Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хууль батлаад 2020 оны 5 сарын 7-нд 45-р тогтоол хэрэгжүүл гэж тогтоол баталж өгсөн. Гэтэл энэ тогтоол хэрэгждэггүй. Тэгээд 2021 оны 1-р сарын 21-ны өдөр дахиад энэ хуулийг хэрэгжүүл гээд тогтоол баталж өгсөн. Үндэсний хөгжлийн газрын дарга Батжаргал, Дэд дарга Дөлгөөн хоёроос яг тодорхой асууя. Энэ 10-р тогтоолын 2,4 дахь заалтууд хэрэгжиж байгаа юу? Сангийн яамнаас асууя. Хөгжлийн бодлого төлөвлөлтийн бодлогын бичиг баримтууд үүнийг хэрэгжүүлэхийн тулд төсөв байх ёстой юм уу? Эсвэл төсөв маань дарга дагасан, хэн нэгэн эрх мэдэлтэнд тал зассан бодлогогүй төсөв байх ёстой юм уу? Өөрөөр хэлбэл Монгол Улсыг хөгжүүлэх хөгжлийн төсөв байх ёстой юу, үгүй юу? Төсвийн тухай хуулийг Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хуульд нийцүүл гэж бид үүрэг өгөөд байдаг, одоо нийцүүлж оруулж ирж байна уу? Төсвийн хууль нь том уу, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хууль нь том уу? Хуулийг сурталчилах, таниулах талаарх ажлуудыг яаж хэрэгжүүлэх вэ? 1990 оноос өмнө Улсын төлөвлөгөөний комисс гэж байсан. Үнэхээр ажил хийдэг, бүх бодлогыг зангиддаг, Монгол Улсыг хөгжүүлэхэд эрчимтэй ажлууд хийгддэг байсан. 1990 оноос хойш 30 жил Хөгжлийн бодлого, төлөвлөлт гэдэг үгүүдийг мартсан, одоо 30 жилийн дараа шинээр гараад ирэхээр төлөвлөлт, бодлого, хөгжлийн загвар гэж юу вэ гэдэг юмыг огт ойлгодоггүй байдалтай байна. Үүнийг яаж ойлгуулах вэ? Энэ тал дээр ЗГХЭГ ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх вэ? Энэ талаар сайд, засаг дарга нарт хэлээд байхад ойлголтгүй байна. Түүний асуултад ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж хариуллаа. УИХ-ын гишүүн С.Бямбацогт тодруулга хийлээ:
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.07.08/ нэгдсэн чуулган хуралдаж байна.Хуралдаанаар Засгийн газар 2021.06.30-ны өдөр өргөн мэдүүлсэн Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авлаа. УИХ-ын гишүүн Н.Учрал: Гадны улсыг харахаар тогтвортой хөгжлийн бодлогын 80 гаруй хувь нь мэдээлэл технологиос хамааралтай, хурдасгуур нь өөрөө харилцаа холбооны салбар юм. Засгийн газар төлөвлөгөөгөө танилцуулахдаа харилцаа холбоог хөгжлийн хурдасгуур гэж авч үзэж мэдээлэл технологийн дэвшлийг хэрэглэж байгаа зүйл харагдахгүй байна. Нэг ёсондоо өмнө нь гарсан төлөвлөгөөн дээр хэдэн зүйл өөрчлөөд л орж ирж байна. Төрийн байгууллага, улс төрчид Хөгжлийн газар, Оюуны өмчийн газрыг тоодоггүй юм байна лээ. Үндэсний хөгжлийн газраас нэг зүйл асууя. Та нарт ажил явуулах боломж хэр байдаг вэ? Монгол улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтийг хуулийн дагуу оруулж ирэхэд та нарт хүний нөөцийн чадамж байна уу? Дээрээс нь та нарын хэлсэн үгийг Засгийн газар, сайдууд сонсдог уу? засгийн газар аж ахуй ярьдаг. Та нар эргээд Их хурал дээр асуугдаад байдаг. Цаашдаа ажил явуулж чадах уу? Түүний асуултад ЗГХЭГ-ийн дарга Ц.Нямдорж хариуллаа
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.07.08/ нэгдсэн чуулган хуралдаж байна. Хуралдаанаар Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авлаа. УИХ-ын гишүүн С.Чинзориг: Засгийн газраас оруулж ирэхдээ хэд хэдэн зүйлийг дутуу бодсон бололтой. Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хуульд таван жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг л үндэслэл болгоно гээд орсон. Гэтэл бидний баталсан дунд хугацааны ба хэтийн төлөвлөгөө 20/50 үндэслэл болохгүй болоод байна. Энэ нь Үндсэн хуультайгаа зөрчилдөх гээд байна. Бусад хууль тогтоомжтойгоо уялдуулах шаардлагатай байна. Ялангуяа бид нар сая жилийн төлөвлөгөө батлахад гаргасан, төсвийн хүрээний мэдэгдлийн хугацаа 5-р сарын 1 байдаг бол, энэ жилийн төлөвлөгөө баталдаг хугацаа чинь 7-р сарын 1 гээд хугацаа нь зөрчигдөж байгаа учраас асуудлууд үүсээд байна. Энэ асуудал зохицуулагдахаар орж ирээгүй байна. Төрийн захиргааны төв байгуулах байгууллагатай байна гэсэн асуудал орж ирээгүй агентлаг хэвээрэй байна. Хэрвээ Хөгжлийн бодлого төлөвлөлтийн Төрийн захиргааны төв байгууллагатай болчихвол Засгийн газрын тухай өөрчлөлт оруулах асуудал үүсэх болов уу? Одоогийн хуулиар чинь бүх яамдууд, бодлогын яам гэсэн статус ярьж байгаа. Энэ Засгийн газрын тухай хуульдаа өөрчлөлт оруулах асуудлыг давхар үзэхгүй бол болохгүй. Өмнөх төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үед бол Улсын төлөвлөлтийн хөгжил төлөвлөлтөд онцгой анхаарч, улсын төлөвлөгөөний байгууллага гэж байсан. Би Улсын төлөвлөгөөний бүтээгдэхүүний үлдэгдэл учраас гадарлана. Улсын төлөвлөгөөний комиссын дарга нь Сайд нарын зөвлөлийн орлогч дарга, Улсын төлөвлөгөөний орлогч дарга нь Төрийн сайд гэсэн дээгүүр статустай авч явдаг байсан юм. Ийм зүйлийг цаашдаа хэлэлцүүлгийн явцад анхаарах хэрэгтэй. Өчигдөр буруу зарчим явсан. Шүүхийн тамгын газар, хэлтсийн тамгын газрын дарга нарыг төрийн өндөр албан тушаалтантай адилтгадаг, энэ нь захиргааны албан ажил хийдэг хүмүүсийг адилтгадаг буруу жишиг тогтсоныг харуулж байгаа учраас цаашдаа анхаарах хэрэгтэй байна. Хэрвээ Үндсэн хуулийн байгууллагын Тамгын газрын даргыг төрийн өндөр албан тушаалтантай адилтгаж үзэж байгаа бол Үндсэн хуулийн байгууллагуудтай тэгш, ижил хандах ёстой. Прокурорын байгууллага нь үлдэж байсан.