УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.03.31\ нэгдсэн хуралдаанаар "Тогтоолын хавсралтыг шинэчлэн батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Энэ жагсаалтаас эх үүсвэр тодорхой 14 төслийг хасаад эх үүсвэр тодорхойгүй 47 төсөл, хөтөлбөр нэмэгдсэн байна. Үүнийг тодруулж байна. Хөгжлийн банкны үйл ажиллагаа өнөөдөр хэцүү байгаа 1,8 ихнаяд төгрөгийн чанаргүй зээлтэй. Ажлын хэсгийнхэн 45 хоног ажиллаад, ажлаа танилцуулаад явж байна. Хөдөө аж ахуйн яам мах сүүний чиглэлийн цэвэр үйлдвэрийн үхэр, саалтуур... болон хөдөө аж ахуйн техник хэрэгсэл авахад Беларусь улсаас олгох хөнгөлөлттэй зээлийн хүрээнд шийднэ, нийт дүн 85,4 тэрбум төгрөг гэж тусгасан. Үүнээс гадна газрын асуудлын давхар шийдэх ёстой. Төв аймагт кластер фермерүүд амжилттай хэрэгжиж байгаа. Газрын асуудлыг шийдэх талаар ярьж байгаа юу, алга дарам газрыг ч дуудлага худалдаагаар зардаг. Бор-Өндөрийг Үйлдвэр, технологийн парк байгуулах төсөл явж байсан. Энэ ажил ямар түвшинд явж байгаа вэ? Бүх зүйл нь бэлэн энэ газрыг хөгжүүлэх ямар ажил байна. Даланжаргалан, Бор-Өндөрийн зам тавих санхүүжилт хэвээрээ байгаа юу? Түүний асуултад: Хариуцсан салбар, яамны сайд нар хариуллаа.
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.03.31\ нэгдсэн хуралдаанаар "Тогтоолын хавсралтыг шинэчлэн батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн С.Чинзориг: Санхүүжилт нь шийдэгдсэн төсөл хөтөлбөрийг 136 болгоод 14-өөр бууруулсан байна. Ямар төсөл хөтөлбөр энд орсон бэ, Зарим төсөл хөтөлбөр нэмэгдсэн байна. Ямар шалтгаанаар ийм шийдвэр гарсан бэ, төсөв санхүүжилт асуудалтай байгаа учраас хасагдаж байна гэж ойлгосон гэтэл зарим төсөл хөтөлбөр нэмэгдэж байна. Хөтөлбөр төслийн 50 аас дээш хувь нь өөрчлөлт орж байхад суурь бичиг баримтаа өөрчлөлт оруулах уу. Үүнийг дагаад Засгийн газрын 2021-2024 оны мөрийн хөтөлбөрт бас өөрчлөлт орох нөхцөл байдал үүсэх үү. Импортоос шаардлагатай бүтээгдэхүүний үнийн дүн хэцүү гэтэл дотооддоо үйлдвэрлэдэг махны үнэ, төмс хүнсний ногоо 20-30 хувь нэмэгдсэн байна. Салбарын сайд анхаарах хэрэгтэй. 2022 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөн дэрээ анхаарах ёстой. Гол валют олох зүйл ал болж байна, Засгийн газар энэ асуудалд хэрхэн анхаарах вэ. Түүний асуултад: Хариуцсан салбарынхан хариуллаа.
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.03.31\ нэгдсэн хуралдаанаар "Тогтоолын хавсралтыг шинэчлэн батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Сүүлийн 30 жил 5 жилийн төлөвлөгөө яриагүй.Санхүүжилтийн эх үүсвэр нь шийдэгдсэн төсөл арга хэмжээнд 49,7 ихнаяд төгрөг, 150 төсөл арга хэмжээг шинэчлээд 45,4 ихнаяд төгрөг, 136 арга хэмжээ болгож өөрчилсөн. Санхүүжилтийн эх үүсвэр шийдвэрлэх шаардлагатай гээд 18,6 ихнаяд төгрөгийн төсөл арга хэмжээг 31,5 ихнаяд төгрөгийн 135 төсөл арга хэмжээ болгож нэмэгдүүлж байгаа юм. Ийм том өөрчлөлт орж ирж байна. 2020 онд 5 жилийн хөгжлийн хөтөлбөртэй болсон. Сүүлийн 30 жил сонгуульд ялсан нам бүр мөрийн хөтөлбөрөө биелүүлэх гэж дураараа явдаг байсан. Хөгжлийн бодлого тогтвортой байх хэрэгтэй. Тийм ч учраас 5 жилийн төлөвлөгөө гарсан. Үүн дээр ач холбогдол өгч, оролцох ёстой. Зарим санхүүжилт хасагдаж, зарим нь нэмэгдэж байна. Гэтэл 2020 онд нийгэм,эдийн засгийн нөхцөл байдал өөр байсан. Ханш өсөж, өрийн тааз буурсан. Үүнтэй уялдуулж өөрчлөлт оруулах хэрэгтэй. Улаангом, Ховдын чиглэлийн зам,баруун 3 аймгийн газрын тос боловсруулах үйлдвэр барих асуудал хэрхэн явах вэ, Ховдын Байтаг богдын чиглэлд Хятадууд зам барих талаар ярьж байгаа энэ ажлыг оруулж болох уу? хөрөнгө оруулалтын асуудлыг хэрхэн шийдэх вэ? Түүний асуултад: Хариуцсан яамны сайд нар хариуллаа. Алслагдсан аймаг, сумдуудад зарлага өндөр, орлого бага байдаг. Үүнийг шийдэх хэрэгтэй, энэ нь төрийн үүрэг.
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.03.31\ нэгдсэн хуралдаанаар "Тогтоолын хавсралтыг шинэчлэн батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Г.Дамдинням: Тогтоолын төсөлд нэмэлт өөрчлөлт оруулна гэсэн нэрээр орж ирж байгаа болохоос энд Дарханы замын шинэ урсгалын зардлыг нэмж байгаа.Өнгөрсөн жил энэ жагсаалтад байсан зүйлийг энэ жил оруулж ирж батлуулахдаа яагаад хассан бэ, ийм хариуцлагагүй байж болохгүй. Өнгөрсөн жил Европын сэргээн засалтын банкны урсгалын санхүүжилт зогсоод, хариуцсан яам нь төслийн нэгжээ байгуулаагүй, үүргээ биелүүлээгүй гэдгээс болж сар хагас зогссон. Үүнээс болж санхүүжилт зогссон, Сангийн яамны сайд хөөцөлдөж байж үүнийг нээлгэсэн. Энэ жил мөн алдаа гарч барилгын ажил эхлээд сар гаруй болж байхад ажил яваагүй байна. Энэ хариуцлагыг аль яам хариуцах вэ? Санхүүжилт байхгүй байхад яаж ажил явах вэ? Өнгөрсөн жил манай 5 гишүүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Дарханы замыг сайжруулах үүрэг, чиглэл өгөөд асуудлыг шийдье гэхээр УИХ-тай хамтарч ажиллах шаардлагагүй мундаг байгаа гэсэн бичиг явуулаад байгаа. Энэ асуудлыг эрт оруулж ирэхгүй яасан бэ, та нарын өмнөөс бид нар ард түмэнд загнуулж байгаа шүү. Энэ миний үг биш, Дарханчуудын үг. Түүний асуултад: Хариуцсан яамны сайд нар хариуллаа.