УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.11.18\ нэгдсэн хуралдаанаар “Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. Гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: Тогтоолын төслийг дэмжиж байгаа. Улаанбаатар төмөр замыг хөл дээр нь босгох хэрэгтэй, 16 мянга гаруй ажилчидтай. Зах зээлийн зарчмаар ажиллуулах хэрэгтэй. Бидний ярьж байгаа зээл маш их тус болсон. Өрийн асуудал яригдаад зах зээлийн зарчмаар ажиллах боломжгүй байгаа. 87,3 тэрбум төгрөгийг 2 талаасаа адил хэмжээтэй гаргах ёстой. Өнөөдөр воган хүртээмжгүй байна гэж байна. Хэл ам ч их байна. Харин УБ төмөр зам өөрөө, Олон улсын зээл тусламжид ороод урт хугацааны зээлд ороод воганы хүртээмжээ шийдээд явж болно. Шаардлагатай гэвэл ажлын хэсэг байгуулж болно. Эдийн засгийн талаасаа хөгжих боломж байгаа. Энэ асуудлыг шийдсэнээр Улаанбаатар төмөр замын хөгжлийн асуудлыг шийдэх шийдэл болно.
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.11.18\ нэгдсэн хуралдаанаар “Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. Гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асуулаа. УИХ-ын гишүүн С.Чинзориг: Ирэх жилийн мөнгөний бодлогыг хэвийн явуулахад анхаарах зүйл байна. Бид экспортыг дэмжсэн өөдрөг төсөв баталсан. Энэ жилийн гүйцэтгэл 2-р улирлын байдлаар асуудалтай байна. Нүүрсний тээвэрлэл дээрээ анхаарах хэрэгтэй байна. нарийн дэглэм тогтоож байж ажлаа хийхгүй бол өөдрөг баталсан 36 сая нүүрс явахгүй. Нэг боломж нь үнийн өсөлт тааламжтай байгаа. Таван толгой, Зүүнбаян, Таван толгой, Гашуунсухайтын төмөр замаа гарцтай болгож, хил нэвтрүүлэх ажлаа сайн хийх хэрэгтэй. Ирэх жилийн төсөв 18 их наядын тэслэн төсөв баталсан.Үүн дээрээ анхаарч ажиллах ёстой. Нийлүүлэлттэй холбоотой асуудал их байна. Нийлүүлэлт дээрээ анхаарч ажиллахгүй бол юмны үнэ ахин нэмэгдэнэ. Үнийн хөөрөгдөл дээр анхаарах ёстой. Хөрш орнуудтай Ковидын шинжилгээний талаар ярилцаж, шийдэх хэрэгтэй. Үүн дээр Сангийн сайд, Зам, тээврийн сайд нар онцгой анхаарч ажиллах ёстой.
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.11.18\ нэгдсэн хуралдаанаар “Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. Гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан: 1949 онд Хоёр улсын хооронд байгуулсан хэлэлцээрийн дагуу ажил явагдаж байгаа. Гэрээ өөрчлөгдөөгүй тохиолдолд гэрээгээ л барина. Дизелийн түлшний татварын асуудал бол манай асуудал. Бид буруу тавьсан татвараа эргэж төлж байна. Бид улсын төсвөөр өр дараад байгаа юм байхгүй, харин хөрөнгө оруулалт хийж байгаа юм. Хоёр талаас хийчих юм бол төмөр замын балансыг хааж цаашдаа төмөр зам өөрсдийнхөө ажлыг зохицуулаад бие даагаад явна. Харин төмөр замтай холбоотой гажуудал бол манай дотоодын асуудал. Хүнсний тээвэр, нефтийн тээвэр алдагдалтай бид барьж байгаа юм. Яагаад гэвэл огцом өсвөл бүх юмны үнэ өснө. Яваандаа зах зээлийн зарчмаар явна.Бидний яриад байгаа энэ зээл төмөр замыг аварсан юм. Үүнийг зөв ойлгох ёстой. Төмөр замын салбарт өөрчлөлт хэрэгтэй. Гэхдээ дотоод асуудлаа гадаад харилцаатай хольж болохгүй юм.
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.11.18\ нэгдсэн хуралдаанаар “Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. Гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан: Н.Алтанхуяг гишүүнд тайлбар өгье. Намайг воган явуулаад 15 хувь аваад баяжаад байна гэж бодоод байх шиг байна. Нэгдүгээрт Монгол улсад хөрөнгө оруулалт оруулсан. Улаанбаатар төмөр зам воган байхгүй байхад 10 жилийн өмнө 3000 воган оруулж ирсэн. Хувийнхаа ачааг зөөгөөгүй шүү. Улаанбаатар зам миний компанид хайртайдаа биш шүү, дүрмийн дагуу явж байгаа. Зарим гишүүд төмөр замаа шууд авах юм яриад байна. тэгж ойлгож болохгүй шүү. Хоёр улсын харилцаанд стратеги болон эдийн засаг талаасаа ач холбогдолтой. Энэ замаар явж байгаа ачаа УБ төмөр замыг тэжээж байгаа. Харин дотоодын ачааны үнэ өртөг нэмэгдэхгүй байгаа асуудал бол манай засгийн газрын асуудал. Нүүрс хөнгөлөлттэй үнээр зөөж байгаа. Таны Засгийн газрын үед бас алдагдалтай зүйл гарсан, та өөрөө тайлбар хийх байх. Манайхан ОХУ-д очоод худлаа, үнэн амлалт өгдөг. Хэрвээ амласан бол хэрэгжүүлэх хэрэгтэй. Монгол улсад алдаад байх юм байхгүй. Бид зээл авахдаа хамтрагчдаа хэлэхгүй мурьдаг асуудлаа шийдэх ёстой. Зөвхөн хувь хүнд хамааралтай зүйлийг хэлж болохгүй. Монгол улсад хамгийн алдагдалгүй байгаа ачаа бол экспортын ачаа.Үүний үнэд нөлөөлөх хүн би биш, харин тарифаа нэмэгдүүлэх хэрэгтэй. Бид хойд хөршдөө шулуулаад байгаа юм байхгүй, харин ашгийн хүртээд худлаа ярих хандлага гаргадаг шүү.
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.11.18\ нэгдсэн хуралдаанаар “Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. Гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин: Эдийн засгаа нэмэгдүүлж, ачаа тээврийг шуурхай болгоход хэрхэн анхаарах вэ? Энэ зээл бол ач холбогдолтой зээл. 1993-94 онд хэцүү үе байсан. төмөр зам хүнд байдалд ороход их ач холбогдол өгсөн.Зээлийн үлдэгдлээр дүрмийн санг нэмэгдүүлнэ гэж байна. Эргэлтийн хөрөнгөөр нэмэгдүүлэх үү, эсвэл Үндсэн хөрөнгөөрөө үү тодорхой мэдээлэл өгнө үү, Дараагийн асуудал Таван толгой, Зүүнбаян гийн төмөр замын ажлыг дуусгаж воган явуулах шаардлага байна. Саяхан Б.Дэлгэрсайхан гишүүн бид хоёр яваад ирлээ. Хил уруу мухар төмөр зам оруулах талаар яригдаж байна уу? Нарийн цагриг оруулбал, эдийн засагт нөлөөлж нүүрсний тээвэрлэлт маш хурдтай явах зүйл харагдаад байна. Эдийн засгаа нэмэгдүүлж, ачаа тээврийг шуурхай болгоход хэрхэн анхаарах вэ? Түүний асуултад Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар хариуллаа