МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.11.23
Хууль, эрх зүй

Ж.Бат-Эрдэнэ: Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт бусад хуулиудтайгаа хэрхэн уялдаж байгаа вэ?

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо /2021,11,22/-ны өдрийн хурлаар Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгтгэсэн төслийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:

Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуульд өөрчлөлт оруулахаар санаачлаад явж байгаа гишүүний нэг нь. Үндсэн хууль батлах явцад Хөгжлийн бодлого төлөвлөлт нэг байх ёстой,Хөгжлийн бодлого авч явах институц зайлшгүй байх ёстой гэж ҮХ хэлэлцэх явцад хэд хэдэн гишүүд санал хэлж байсан. Хөгжлийн төлөвлөлт эдийн засгийн яам байгуулж байгаа. Яамтайгаа энэ хуулийн уялдаа ямар байгаа вэ? Гишүүд төлөвлөлтүүдээ урт хугацаагаар авч явж чадаж байна уу? гэж. Үүнийг жижиг асуудалтай холбоотой алдагдуулдаг. Сайд солигдох бүр бодлого өөрчлөгддөг. Харин бодлого, төлөвлөлтөө дараа дараагийн сайд нар үргэлжлүүлэх шаардлагатай байгаа. Энэ хуульд энэ талаар орсон уу?      

Түүний асуултад УИХ-ын гишүүн С.Чинзориг хариуллаа     

ШИНЭ МЭДЭЭ