https 137

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Эрхүү хоттой хамтран сурагчдын дунд гар зургийн уралдаан зохион байгууллаа
2021.11.24
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Эрхүү хоттой хамтран сурагчдын дунд гар зургийн уралдаан зохион байгууллаа

Монгол Улс, Оросын Холбооны Улс хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 100 жилийн ойг тохиолдуулан НЗДТГ, Эрхүү хотын Захиргаатай хамтран ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд гар зургийн уралдааныг зохион байгуулж, шилдэг бүтээлүүдийг шалгаруулав.

Шагналыг Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө гардууллаа.

Сурагчид "Төрөлх нутаг" сэдвийн хүрээнд Монгол болон Оросын соёл, уламжлал, нутгийн байгаль, иргэд гэсэн санааг илэрхийлсэн бүтээлүүдийг туурвилаа.

Улаанбаатар болон Эрхүү хотуудын 200 гаруй сурагчийн бүтээлээс шалгарсан шилдэг бүтээлүүдтэй танилцана уу.

ШИНЭ МЭДЭЭ