НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

“Автомашингүй өдөр-2022” энэ сарын 25-нд тохионо
2022.09.07

“Автомашингүй өдөр-2022” энэ сарын 25-нд тохионо

Дэлхийн “Автомашингүй өдөр” жил бүрийн 09 дүгээр сарын 22-ны өдөр тохиодог билээ.

Дэлхийн хотуудын нэгэн адил Улаанбаатар хот 2009 оноос хүрээлэн буй орчин болоод нийгэмд автомашины хэрэглээнээс үүдэн учирч буй сөрөг нөлөөг багасгахад олон нийтийн анхаарлыг хандуулах зорилгоор тус өдрийг зохион байгуулж тэмдэглэж ирсэн.

Энэ жил уг арга хэмжээг Улаанбаатар хот үүсгэн байгуулагдсаны 383 жилийг ойг угтан 2022 оны 09 дүгээр сарын 25-ны ням гарагт тэмдэглэн өнгөрүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

Энэхүү арга хэмжээний үеэр нийслэл Улаанбаатар хотын нийгмийн салбарын олон талт арга хэмжээ мөн иргэдэд эрүүл, аюулгүй, эрсдэлгүй, ээлтэй орчин бүрдүүлэхээр хийж, хэрэгжүүлж байгаа ажлаа танилцуулна.

Иймд их хотын иргэд та бүхэн нэг өдрийг автомашинаас татгалзаж, гэр бүлийн хүрээнд эрүүл амьдралын хэв маягыг эрхэмлэн, урлаг, соёл, спортын олон талт арга хэмжээнд хамрагдан идэвхитэй өнгөрүүлэхийг хүсье.

ШИНЭ МЭДЭЭ