МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

"Шинэ хөдөө төсөл"-ийн санхүүжилтээр мал угаалгын 40 ширхэг банн олголоо
2021.11.26
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

"Шинэ хөдөө төсөл"-ийн санхүүжилтээр мал угаалгын 40 ширхэг банн олголоо

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийн санаачилан эхлүүлсэн "Шинэ хөдөө төсөл" амжилттай хэрэгжиж, үр өгөөжөө өгч буй.

Тус төслийн хүрээнд 40 ширхэг "Зөөврийн мал угаалгын банн"-ыг олгоод байна. Зөөврийн мал угаалгын банныг нийлүүлснээр малчин айл өрх бүрт хүртээмжтэй байх бөгөөд салбарын ажилтнууд болон малчдын цаг хугацааг хэмнэж, малыг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүлжүүлэх чухал ач холбогдолтой юм.


Тус банны загварыг Баян-Агт сумын Засаг дарга асан Ж.Ганболд ахлан орон нутагтаа туршиж байсан нь үр дүнтэй байсан тул мал эмнэлэгийн удирдлагууд бусад сумддаа олгох хүсэлтийг тавьснаар өнөөдөр шийдвэрлэгдэж байна.


Цаашид Булган аймгийн бүх багт тус банныг нийлүүлэхээ УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ илэрхийллээ.

ШИНЭ МЭДЭЭ