https 137

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Италийн “Спорт гоол” компанийн төлөөллийг хүлээн авч уулзлаа
2021.12.13
Гадаад харилцаа

Италийн “Спорт гоол” компанийн төлөөллийг хүлээн авч уулзлаа

Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө Бүгд Найрамдах Итали Улсын “Спорт гоол” компанийн гүйцэтгэх захирал Марко Шембри болон Италийн хөл бөмбөгийн энтертайнмэнтэр Сван Ритосса нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө “Спорт гоол” компанитай соёл, урлаг, спортын чиглэлээр хамтран ажиллах саналтай байгаагаа илэрхийлсэн юм. Тухайлбал, Улаанбаатар хотын хүүхэд, залуусын дунд хөл бөмбөгийн спортыг өргөжүүлэн хөгжүүлэхэд тус компани арвин туршлагаасаа хуваалцан, хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа онцоллоо.

“Спорт гоол” компанийн гүйцэтгэх захирал Марко Шембри “10 жилийн өмнө анх Улаанбаатар хотод ирж байлаа. Тэр үеэс хойш маш их зүйл өөрчлөгдсөн байна. Ялангуяа хөл бөмбөгийн спорт тодорхой хэмжээнд хөгжжээ. Спорт бол хүмүүсийг нэгтгэдэг зүйл. Тиймээс хөл бөмбөгийн спортыг бизнестэй уялдуулан хөгжүүлэх, хамтран ажиллахад анхаарна” хэмээв.

ШИНЭ МЭДЭЭ