МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.12.30
Гадаад харилцаа

Ц.Сэргэлэн: Шинэ сэргэлтийн бодлогын гол үндсэн асуудал нь боомтын сэргэлт

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.12.30\ нэгдсэн хуралдаанаар “Шинэ сэргэлтийн бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн:

Шинэ сэргэлтийн бодлогыг бүрэн дэмжиж байгаа. Шинэ сэргэлтийн бодлогын гол үндсэн асуудал нь боомтын сэргэлт юм. Үүнийг ажил хэрэг болгох үүднээс хэд хэдэн асуудлыг анхаараасай гэж бодож байна.

Нэгдүгээр боомтыг хөгжүүлэхийн тулд хатуу хучилттай замтай холбоно. Үүний зэрэгцээ хилийн боомтын нэвтрүүлэх хүчин чадлын асуудлыг хамтад нь шийдээрэй. Зам нь сайжирсан ч хүчин чадал муу бол асуудал үүснэ.

Хилийн боомтуудыг даган гарсан суурьшлын бүсүүд бий. Жишээлбэл, Өмнөговь аймгийн Цагаанхад, Бичигтийн боомт зэрэгт хүн ам ихээр суурьших болсон. Тэдгээрийн статусыг тодорхой болгоход Ажлын хэсэг анхаараарай. Тосгон, баг эсвэл сумын статусыг тодорхой болгохгүй бол тухайн газрын иргэд төрийн үйлчилгээг хүртээмжтэй авч чадахгүй байна.

ШИНЭ МЭДЭЭ