https 178
2022.01.06
Эдийн засаг, Худалдаа

Мэргэжлийн нэгдсэн холбоодын зөвлөлийн Анхдугаар форум боллоо

ШӨХТГ-ын дэргэд байгуулагдсан Мэргэжлийн нэгдсэн холбоодын зөвлөлийн анхдугаар форум Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимд боллоо.

Форумын нээж Шадар сайд С.Амарсайхан үг хэлсэн бөгөөд УИХ-ын гишүүн Х.Булгантуяа. ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ тэргүүтэй албаны хүмүүс оролцсон юм.

Тус чуулганд Төрийн 10-н байгууллага, 120 гаруй ТББ-ын төлөөлөл оролцсон бөгөөд форумд ЖДҮ эрхлэгчдэд тулгамддаг асуудлуудыг холбогдох албан тушаалтнуудад уламжлах, Засгийн газраас хэрэгжүүлэх гэж буй "Шинэ сэргэлтийн бодлого"-оор дамжуулж асуудлаа шийдвэрлүүлэх зорилго тавьж байна. Үүнд:

- Стандартыг цөөлөх

- Төр давхардсан чиг үүргийг болих

- Батламжийг бүрэн болиулах

- Хяналтын 1 байгууллагатай болох

- Шинэ сэргэлтийн бодлогыг дэмжих зэрэг асуудлыг хэлэлцсэн.

ШИНЭ МЭДЭЭ