Богдхан ууланд баригдсан стандартын бус хашаа, хайсыг буулгалаа
2022.12.12
Байгаль Орчин, Аялал жуулчлал

Богдхан ууланд баригдсан стандартын бус хашаа, хайсыг буулгалаа

БОАЖ-н сайдын 2022 оны 11 сарын 17-ны өдрийн А/525 тоот албан даалгаврыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд иргэдийн орц, гарц болон зэрлэг амьтны шилжилт хөдөлгөөн хааж буй зөвшөөрөлгүй барьсан хашаа хайсыг албадан буулгах, орц гарцыг нээх ажлыг зохион байгуулж байна.

Тус албан даалгаврын хэрэгжилтийн хүрээнд Богдхан уулын хязгаарлалтын бүст байгаа стандартын бус хашаа хайсны судалгааг нэгтгэн гаргасан бөгөөд энэхүү ажлыг цаашид Экологийн цагдаагийн алба, Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын алба, Хан-Уул дүүргийн газар зохион байгуулалтын албатай хамтран хэрэгжүүлэх юм.

Богдхан ууланд газар ашиглагч иргэн, аж ахуй нэгжүүд та бүхэн нийтийн эзэмшлийн зам, орц гарц, амьтны нүүдэл шилжилтэд саад учруулж байгаа стандартын бус хашаа, хайсаа буулгаж, албан даалгаврын хэрэгжилтийг хангах ажилд хамтран ажиллана уу.

ШИНЭ МЭДЭЭ