ХУД-ийн ЕБС-иудын охид, хөвгүүдийн зөвлөлийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
2022.12.28
Байгаль Орчин, Аялал жуулчлал

ХУД-ийн ЕБС-иудын охид, хөвгүүдийн зөвлөлийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Байгаль эх дэлхийгээ хайрлан хамгаалахад өсвөр үе, залуучуудын оролцоог дэлхий нийтээрээ чухалчилж байгаа цаг үед БОАЖ-ын сайдын санаачилгаар ногоон үе буюу “Green Generation” хөтөлбөр нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудад  хэрэгжиж эхлээд байна.

Энэ хөтөлбөрийн хүрээнд өнөөдөр нийслэлийн Хан-Уул дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн 70 гаруй сурагч БОАЖЯ-аар зочлов. Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт болон хүлэмжийн хийг бууруулах, байгаль орчны асуудалд дэлхийн нийтээрээ нэгдэж,  тэр дундаа ирээдүйн эх дэлхийн эзэд хүүхэд, залуусын оролцоог тодотгож буй.

“Green Generation” хөтөлбөрөөр дамжуулан байгаль эх дэлхийгээ хайрлан, хамгаалах үйлсэд өсвөр үе, хүүхэд залуусын оролцоог идэвхжүүлэн тэдэнд зөв дадал, зуршил, хандлага бий болгож буйгаараа чухал ач холбогдолтой юм.

Өнөөдрийн уулзалтаар БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ сурагчдад байгаль, ан, амьтан, ургамал, орчин тойрноо хайрлан хамгаалахад дэлхий нийт хэрхэн анхаарч байгаа талаар болон энэ салбарыг сонирхон суралцах цаашлаад байгаль орчны мэргэжилтэн бэлтгэх чиглэлээр салбар яамнаас авч хэрэгжүүлж буй бодлого, шийдвэр, гадаад тэтгэлэгт хөтөлбөр, боломжийн талаар мэдээлэл хүргэсэн юм.

ШИНЭ МЭДЭЭ