НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Сонгинохайрхан дүүрэг "Хотын соёл" аяны шилдэг дүүргээр шалгарлаа
2022.01.14
Орон нутгийн хөгжил

Сонгинохайрхан дүүрэг "Хотын соёл" аяны шилдэг дүүргээр шалгарлаа

Нийслэлийн хэмжээнд зохион байгуулагдсан “Хотын соёл” аяныг хэрэгжүүлэхэд Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-ын хамт олон идэвх санаачилга гарган үр, бүтээлтэй ажилласан тул өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа. Шагналыг НИТХ-ын төлөөлөгч З.Төмөртөмөө гардуулж өглөө.

Иргэдийн нийтийн соёлыг дээшлүүлэх, соён гэгээрүүлэх, хотын соёлыг төлөвшүүлэх зорилгоор тус аяныг эхлүүлжээ. Аяны хүрээнд Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-аас төрийн байгууллагуудын дунд орчны тохижилт, бүтээн байгуулалтын сайжруулах, шинэлэг үйлчилгээ нэвтрүүлэх, төрийн албан хаагчид болон иргэдэд чиглэсэн сургалт, нөлөөллийн үйл ажиллагаа, “Сонгины Оюу” зэрэг ажлыг санаачлан хэрэгжүүлсэн аж.

Мөн аяны хүрээнд хийгдсэн томоохон ажлын нэг нь Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-аас тогтвортой хөгжлийн суурь дархлаа болох иргэдийн соёлын боловсролыг дэмжих, мэргэжлийн боловсон хүчнээр хангагдсан стандартад нийцсэн соёл, урлагийн үйлчилгээний байгууллагыг шинээр бий болгож, шинэлэг бүтээгдэхүүн, бүтээлч үйлчилгээг нэвтрүүлэхэд онцгойлон анхаарсан юм.

Түүнчлэн төрийн болон төрийн бус, олон улсын байгууллага, иргэдийн оролцоотойгоор уламжлагдан ирсэн өв соёл, үнэт зүйлээ хамгаалах, өвлүүлэх, сурталчлан таниулах, баяжуулах ажлыг шат дараатай зохион байгуулжээ. Соёлын дэвшилтэт хөгжилтэй хөл нийлүүлэн алхах чадвартай оюунлаг, хүмүүнлэг, соёлтой иргэнийг төлөвшүүлэхэд хувь нэмэр оруулах зорилгоор “Иргэдийн соёлын боловсролыг дээшлүүлэх” төсөл боловсруулан дүүргийн ИТХ-аар батлуулж, 2021-2024 онд хэрэгжүүлэх төлөвлөгөөний хэрэгжилтийг ханган ажилласан .

ШИНЭ МЭДЭЭ