https 137

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

"Ухаалаг гарц"-ыг сургуулийн орчинд байрлуулах шаардлагатай
2022.01.19
Зам, Тээвэр

"Ухаалаг гарц"-ыг сургуулийн орчинд байрлуулах шаардлагатай

“Ухаалаг гарц”-ны техник хэрэгслийг суурилуулах ажлыг Нийслэлийн Засаг даргын тамгын газар Тээврийн цагдаагийн албатай хамтран өнгөрсөн оноос эхлүүлээд байгаа юм.

Жолоочид зориулсан замын мэдээлэх гэрэл, гарц ойртож байгааг сануулах хадаас, замын дэржигнүүр үүсгэгч, явган зорчигчийг мэдрэх чанга яригч бүхий гэрлийн төлөв зарлагчаас бүрдсэн "Ухаалаг гарц" юм.

Цаашид сургуулийн ойр орчимд олноор байршуулах шаардлагатай байгааг НИТХ-ын төлөөлөгч З.Төмөртөмөө онцолж байлаа. Ингэснээр сургуулийн насны хүүхдүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гарцан дээрх болзошгүй аюул ослоос сэргийлэх давуу талтай юм.

ШИНЭ МЭДЭЭ