МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

“Алтан төлийн эзэд” тодорлоо
2022.02.25
Орон нутгийн хөгжил

“Алтан төлийн эзэд” тодорлоо

Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизээс 2021 оны “Алтан төлийн эзэд”-ийг шалгарууллаа. Бэлчээрийн мал аж ахуйн уламжлалт арга ажиллагааг боловсронгуй болгож малын ашиг шимийн гарц, чанарыг нэмэгдүүлж, төл бүрийг хорогдолгүй бойжуулан хөдөө аж ахуйн салбарт оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлж Дорнод аймгийн дараах нэр бүхий малчдыг тодруулсан байна.

“Алтан төлийн эзэн”-ээр:

  • Хөлөнбуйр сумын малчин Равдан овогтой Бадамрагчаа - "Алтан хурганы эзэн”,
  • Гурванзагал сумын малчин Шагдар овогтой Зоригт - "Алтан унаганы эзэн”,
  • Чойбалсан сумын малчин Загд овогтой Ганбаатар -"Алтан тугалны эзэн”,
  • Баянтүмэн сумын малчин Цэрэннадмид овогтой Батзориг - "Алтан унаганы эзэн”-ээр тус тус шалгарсан байна.

УИХ-ын гишүүн ЦСэргэлэн Алтан төлийн эзэн болсон малчиддаа баяр хүргэж, буянт мал сүрэг нь өсөж, ашиг шим нь арвижин, амьдрал ахуй нь үргэлж дэвжин дээшилж байхыг хүсэн ерөөлөө.

Малчдынхаа хөдөлмөр зүтгэлийг бодитоор үнэлүүлэх талаар санаачлагатай ажилласан аймгийнхаа Хөдөө аж ахуйн газар, Хөлөнбуйр сумын засаг дарга Д.Төрбат, Гурванзагал сумын засаг дарга Ч.Батдэлгэр, Чойбалсан сумын засаг дарга Г.Төрболд болон сумдын иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, төлөөлөгч нартаа талархал илэрхийлж, ажлын амжилт хүсэн ерөөлөө.

ШИНЭ МЭДЭЭ