НИЙСЛЭЛИЙН БАЯНГОЛ ДҮҮРЭГ

Иргэд эрүүл мэндийн үзлэгт хамрагдаж эхэллээ
2022.05.02
Эрүүл мэнд

Иргэд эрүүл мэндийн үзлэгт хамрагдаж эхэллээ

Монгол улсын Засгийн газраас Эрүүл мэнд эрхэм баян эрт илрүүлэг урьдчилан сэргийлэх үзлэгт бүх иргэдийг хамруулан өвчлөлийг эрт илрүүлэх, нас баралтыг багасах зорилт тавин ажиллаж байна.

БГД-ийн ИТХ-ын дарга Б. Сэмжидмаа нийт эмч эмнэлгийн ажилчид маань дэлхий нийтийг хамарсан цар тахлыг амжилттай даван туулж, өнөөдөр иргэдээ өвчлөлөөс урьдчилан сэргийлэх энэ их өргөн цар хүрээтэй ажилдаа ханцуй шамлан орж буйд талархал илэрхийлсэн юм.

Тэрээр, 

Эрүүл биед саруул ухаан оршино гэдэг үг байдаг. Манай дүүрэг 240000 гаруй хүн амтай. Иргэд та бүхэн маань үзлэгтээ идэвхтэй хамрагдаж, эрүүл мэнддээ томоохон хөрөнгө оруулалт хийн дүүргийнхээ хөгжил цэцэглэлтийн төлөө сэтгэл оюунаа уралдуулан хамтдаа зүтгэнэ гэдэгт итгэлтэй байна. Дүүргийн маань нийт иргэд эрүүл саруул энх тунх байх болтугай. Өнөөдөр Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн Ахмад, хүүхдийн эмнэлэг дээр Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээг эхлүүллээ. Баянгол дүүргийн хувьд эрүүл мэндийн нэгдсэн эмнэлэг, хувийн хэвшлийн 5 эмнэлэг, өрхийн эрүүл мэндийн төвүүд хамтран хуваарь гаргаж иргэдээ хамруулан оролцуулж байгаагаараа онцлогтой юм. Даатгуулагч та эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ бүрэн төлж, эрт илрүүлэгтээ хамрагдаарай гэж иргэдийг уриаллаа.

ШИНЭ МЭДЭЭ