Газрын доорх цэнгэг усыг уул уурхай, үйлдвэрлэлд ашиглахгүй
2022.05.10
Байгаль Орчин, Аялал жуулчлал

Газрын доорх цэнгэг усыг уул уурхай, үйлдвэрлэлд ашиглахгүй

УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооноос Усны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх хэлэлцүүлэг зохион байгууллаа.

  • Хуулийн төсөлд гадаргын болон газрын доорх уснаас ашиглах боломжит нөөцийн дээд хязгаарыг ус ашиглах эрхийн эрэмбийг тогтоох,
  • Газрын доорх цэнгэг усны ордыг уул уурхай болон үйлдвэрийн зориулалтаар ашиглахыг хориглох
  • Ус ашиглах журам баталснаар усны нөөцийн хомстол, түүний түвшин, экологи-эдийн засгийн үнэлгээ, ус ашиглах дээд хязгаар, төлбөр тооцоо зэрэг мэдээллийн ил тод байдлыг бий болгоно.
  • Мөн орхигдсон цооногийг сум, дүүргийн Засаг дарга улсын төсвийн хөрөнгөөр битүүмжлэн буруутай этгээдээс учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулна гэж зааж, хариуцлагын хэмжээг илүү тодорхой болгож өгснөөрөө онцлогтой.

ШИНЭ МЭДЭЭ