“Үндэсний инновацийн шагнал” олгоно
2022.07.07
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

“Үндэсний инновацийн шагнал” олгоно

Засгийн газраас олгодог "Үндэсний инновацийн шагнал 2022"-д нэр дэвшүүлэх бүтээлийн санал авч эхэллээ.

Тус шагналыг Монгол улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд дорвитой хувь нэмэр оруулсан, шинэ мэдлэг, шилдэг технологийг зах зээлд бүтээгдэхүүн, үйлчилгээ болгон нэвтрүүлсэн шинийг санаачлагч, зохион бүтээгч, бизнес эрхлэгчдэд олгодог билээ.  

2018 оны анхны шагналыг:

  1. Шилдэг инновацийн бүтээгдэхүүн төрөлд "Делтамон Пу-Рон"  бүтээл (Мал эмнэлгийн хүрээлэнгийн дэргэдэх "Гарааны ветбиотек" ХХК), 
  2. Үйлчилгээний салбарын шилдэг инноваци номинацийн төрөлд "Дата төвийн бүтээгдэхүүн, үйлчилгээ" ("Ай түүлс" ХХК) бүтээл тус тус хүртэж байсан.
Шилдэг бүтээлд 30 сая төгрөг дагалдана.

ШИНЭ МЭДЭЭ