Фридрих Эбертийн сангийн Ерөнхийлөгч Мартин Шүлцэд “Хүндэт доктор” цол олголоо
2023.10.23
Гадаад харилцаа

Фридрих Эбертийн сангийн Ерөнхийлөгч Мартин Шүлцэд “Хүндэт доктор” цол олголоо

Монгол Улсад ардчиллыг бэхжүүлэх, Монгол – Германы харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, улс төрийн боловсрол олгох сургалт, судалгааг дэмжихэд оруулсан Фридрих-Эбертийн сан /ФЭС/-гийн хувь нэмрийг үнэлж, тус сангийн ерөнхийлөгч Мартин Шүлцэд МУИС-ийн “Хүндэт доктор”-ын цол олголоо.

Фридрих-Эбертийн сан Монгол Улсад үйл ажиллагаа явуулсаны 30 жилийн ой тохиож байна. Ойг тохиолдуулан ФЭС-гийн Ерөнхийлөгч Мартин Шүлц манай улсад айлчилж байгаа бөгөөд өнөөдөр ФЭС-гийн Ерөнхийлөгч Мартин Шүлцэд МУИС-ийн хүндэт докторын зэрэг олгох ёслолын арга хэмжээг зохион байгууллаа.

УТСОУХНУС-ийн захирал С.Мөнхбат ФЭС-гийн Ерөнхийлөгч Мартин Шүлцэд хүндэт докторын дипломыг нь гардуулан өгөв.

Анх 1925 онд байгуулагдсан тус сан нь Германы хамгийн ууган уламжлалт улс төрийн сан юм. ФЭС Германы эзэнт улсын анхны ардчилсан ерөнхийлөгч Фридрих Эбертийн гэрээслэлийн дагуу байгуулагдаж түүний нэрээр нэрлэгдсэн байна. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш 30 жил өнгөрсөн бөгөөд энэ хугацаанд шударга ёс, эрх чөлөө, эв нэгдэл бүхий нийгмийг цогцлоохыг дэмжин үйл ажиллагаа явуулж иржээ.

ШИНЭ МЭДЭЭ