2022.08.22
Боловсрол, Соёл, спорт, залуучууд
Бүс нутгийн хөгжилд инноваци, технологийн үзүүлэх нөлөөний талаар хэлэлцэв
"Шинжлэх ухаан, технологи, инновацийг орон нутагт нутагшуулъя-2022" аян Дархан-Уул аймагт хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Энэ өдөр "Бүс нутгийн хөгжилд инноваци, технологийн үзүүлэх нөлөө” эрдэм шинжилгээний бага хурал болж, хэлэлцүүлэг өрнүүллээ. Мөн "Старт-ап менторшип" арга хэмжээ зохион байгуулагдсан юм.
Эдгээр үйл ажиллагаанд Дархан-Уул аймгийн 4 сумын ИТХ-ын төлөөлөгчид, ЗДТГ-ын холбогдох газар хэлтсүүд, төрийн бус байгууллага, эрдэм шинжилгээ, судалгаа, иргэний нийгэм, хувийн хэвшлийн байгууллагууд, гарааны бизнес эрхлэх сонирхолтой залуучууд оролцлоо.