Хөвсгөл нуурыг хамгаалах ажлын хэсгийн анхдугаар хуралдаан боллоо
2022.08.16
Байгаль Орчин, Аялал жуулчлал

Хөвсгөл нуурыг хамгаалах ажлын хэсгийн анхдугаар хуралдаан боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж байгаа “Хөвсгөл нуурыг хамгаалах цогц ажил”-ыг хэрэгжүүлэх зорилготой “Хөвсгөл нуурыг хамгаалах байнгын ажлын хэсэг”-ийн анхдугаар хуралдаан боллоо.

Хурлаар “Хөвсгөл” нуурыг  хамгаалах дөрвөн чиглэлийн 26 ажлыг хэлэлцэж, авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцсэн юм.

Мөн бохир хог хаягдал, нэгдсэн зохицуулалтгүй усан замын тээвэр, нуур орчмын ой хамгаалал, амралтын газруудын стандарт зэрэг “Хөвсгөл” нуурт тулгамдсан дөрвөн гол асуудлын хүрээнд дэд ажлын хэсгүүд байгуулахаар боллоо.

Дашрамд мэдээлэхэд “Хөвсгөл нуурыг хамгаалах байнгын ажлын хэсэг”  нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар өнгөрсөн хоёрдугаар сард зохион байгуулагдсан Хөвсгөл нуурыг хамгаалах үндэсний чуулганаас гарсан зөвлөмжийн хэрэгжилтийг ханган ажиллах юм.

ШИНЭ МЭДЭЭ