“Уур амьсгалын өөрчлөлт ба хүүхэд, залуучууд” чуулганд 500 гаруй залуус оролцож байна
2022.08.23
Байгаль Орчин, Аялал жуулчлал

“Уур амьсгалын өөрчлөлт ба хүүхэд, залуучууд” чуулганд 500 гаруй залуус оролцож байна

Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, сөрөг нөлөөллийг бууруулахад хүүхэд, залуучуудын оролцоог нэмэгдүүлэх  зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас “Уур амьсгалын өөрчлөлт ба хүүхэд, залуучууд” чуулганыг Улаанбаатар хотноо зохион байгуулж, өнөөдөр нээлтээ хийж байна.

Тус арга хэмжээнд нийслэл, орон нутаг, олон улсын 14-18 насны төлөөлөл болсон 500 гаруй хүүхэд, залуус танхимаар болон цахимаар оролцож байгаа юм. Арга хэмжээг нээж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ үг хэлсэн юм. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Н.Батхүү МУ-ын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн илгээлтийг уншиж, танилцууллаа.

Мөн уг чуулганд Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра, Европын холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд бөгөөд Төлөөлөгчийн газрын тэргүүн Аксель Никэйз, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Хүүхэд залуучуудын элч төлөөлөгч Жаяадма Викраманаяак, Монголын хүүхдийн зөвлөлийн Ерөнхийлөгч М.Гарьд нар оролцож, оролцогчдод баяр хүргэж, амжилт хүсэв.

Чуулганы ерөнхий зохион байгуулагч байгууллагаар Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон НҮБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгчийн газар, "Оюу толгой"ХХК, Монголын Улаан Загалмай Нийгэмлэг хамтран ажиллаж байгаа юм.

ШИНЭ МЭДЭЭ