МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.08.30

Ц.Сэргэлэн: Орон нутгийн эвдрэлтэй замын асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ

Улсын Их Хурлын 2022 оны ээлжит бус чуулганы  (2022.08.29) нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын гишүүнийг чөлөөлөх, томилох тухай  танилцуулгыг сонслоо.

Хэлэлцсэн асуудалтай холбоотой гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн:

Монгол улсын засгийн газрын тухай хуулийн 24.3-т байдаг Засгийн газрын гишүүн Улсын их хуралд тангараг өргөдөг. Тангарагт авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байна гэсэн байгаа. Гэтэл Монгол улсын иргэн, эр цэрэг тангараг өргөхдөө амь, биеэ үл хайрлан батлан хамгаалахаа тангараглая гэдэг. Энэ хоёрын хооронд агуулгын асар том ялгаа байна. Засгийн газрын гишүүн, засгийн газрын танхим минь энэ засгийн газрын тухай хуулинд байгаа тангарагийн үг, өгүүлбэрийнхээ агуулгыг онцгой анхаарч, цаашдаа нэмэлт өөрчлөлтөөр оруулж ирээч гэж хүсэж байна. Авлига ашиг сонирхлоос ангид байна гэдэг Монгол улсын иргэн бүрийн хуулийн өмнө хүлээсэн нийтлэг үүрэг. Үүнийг тангараглах шаардлага байхгүй.

Монгол улсын иргэдийн эрхэм хэрэгцээ бол амьд явах, аюулгүй тайван орчинд амьдрах. Энэ хэрэгцээг хангадаг хүмүүс бол амь, биеэ үл хайрлана гэж тангараг өргөсөн төрийн тусгай албан хаагчид. Төрийн тусгай алба хаагчдын алба хаах, амьдрах бололцоог дээд зэргээр хангаж өгж байж иргэдээ амгалан, тайван амьдруулах төрийн үүргээ хэрэгжүүлдэг. Энэ тал дээр онцгой анхаараарай.

С.Бямбацогт сайдаас асууя. Чингисхаан хот Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын хоорондох 50 км автозамын засварыг зайлшгүй хийх шаардлагатай. 2023 оны төсөвт энэ ажлыг суулгаад хийх ёстой гэдэг дээр та ямар байр суурьтай байна вэ.

Түүний асуултад Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ