Буйр нуурын эргээс 20 тонн хог цэвэрлэв
2022.09.09

Буйр нуурын эргээс 20 тонн хог цэвэрлэв

БОАЖЯ-аас зохион байгуулж буй “МОНГОЛ ОРНОО ХОГНООС САЛГАЯ” аян буйр нуурт үргэлжилж байна. 

Буйр нуурын эрэг орчмын цэвэрлэгээний ажил өнөөдрөөс эхэллээ. Нийтдээ 80 орчим хүний бүрэлдэхүүнтэй 3 машин техниктэйгээр ажиллаж, одоогийн байдлаар 20 орчим тонн хог цэвэрлэжээ.

Цэвэрлэгээнд Буйр нуур мэнэнгийн талын сав газрын захиргаа, Халхгол сум, Аймгийн байгаль орчны газар, газрын тосны 21-р талбай, аялал жуулчлалын баазууд болон эко отгууд болон нөхөрлөлүүд хамтран ажиллав.

Уг ажлыг дэмжин “Их Монгол барилга” ХХК зам ангийн хамт олон оролцжээ.

ШИНЭ МЭДЭЭ