Байгаль орчны менежментийн тайлан, төлөвлөгөөг хянан батлах явцыг бүрэн цахим болголоо
2022.09.15
Байгаль Орчин, Аялал жуулчлал

Байгаль орчны менежментийн тайлан, төлөвлөгөөг хянан батлах явцыг бүрэн цахим болголоо

Байгаль орчны менежментийн төлөвлөгөө, тайланг хүлээн авах, хянах, батлах үйл ажиллагааг цахим системд бүрэн шилжүүлэв. 

Төсөл хэрэгжүүлэгч аж ахуй нэгж, байгууллага, иргэдээс тус яаманд жил бүр ирүүлдэг 650 орчим байгаль орчны менежментийн төлөвлөгөө, тайланг хүлээн авч хянан баталгаажуулах үйл явцыг цахим болгосноор төрийн үйлчилгээг шат дамжлагагүй, түргэн шуурхай болгохоос гадна цаг хугацаа, орон зайнаас үл хамааран явцын хяналт тавих боломж бүрдэнэ.

Байгаль орчны мэдээллийн сан “www.eic.mn”-ийн байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний дэд санд “Тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөө, биелэлтийн тайлан” хүлээн авах сангийн хөгжүүлэлтийг нэмснээр 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн төлөвлөгөө, тайланг цахимаар хүлээн авна.

ШИНЭ МЭДЭЭ