"Монгол орноо хогноос салгая" аяны хүрээнд 1446 тонн хог цэвэрлээд байна
2022.09.16

"Монгол орноо хогноос салгая" аяны хүрээнд 1446 тонн хог цэвэрлээд байна

"Монгол орноо хогноос салгая" аян орон даяар хэрэгжиж байна. Одоогийн байдлаар Монгол Улсын усны сан бүхий 8109 га талбайд их цэвэрлэгээ хийж 1446 тонн хог хаягдлыг цэвэрлэжээ.

АРХАНГАЙ
Тэрхийн цагаан нуур, Өгийнуур, урд Тамирын гол, хойд Тамирын гол Тайхар Чулуу, Хөх нуур баг Тамирын голын эх, Суварга хайрхан Ширдэгийн голын хамгаалалтын бүс, түүний орчмын 769 га талбайн хог хаягдлыг 34 аж ахуйн нэгж, байгууллагын 286 иргэн, албан хаагчийг оролцуулан цэвэрлэлээ. Нийт 70.3 тн хогийг 3 мотоцикл, 5 морь, 22 машин, техник хэрэгслийг ашиглаж цэвэрлэсэн. Зонхилж буй хог хаягдлын хувьд хуванцар, шил сав, гялгар уут, ахуйн хог хаягдал, малын сэг зэм эзэлж байна.

БАЯН-ӨЛГИЙ
Гол мөрөн, нуур, булаг шанд, усны сан бүхий 21 газрын хамгаалалтын бүс, түүний орчмын 45 га талбайн хог хаягдлыг 40 аж ахуйн нэгж, байгууллагын 256 хүнийг хамруулан 36.6 тн хог, хаягдлыг цэвэрлэлээ. Их цэвэрлэгээг сумдын ЗДТГ, аймгийн БОАЖГ, Хот тохижуулах, ХНХГСГЗахиргаад хамтран зохион байгуулсан бөгөөд нийлэг уут, хуванцар сав, памперс, үхсэн малын зэг зэм, ундааны сав, лааз, архины шил зэрэг байв.

БАЯНХОНГОР
Шаргалжуут гол, Нарийн гол, Түйн гол, Байдрагийн гол, Холбоо нуур, Хөдөө нуур зэрэг 27 усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, түүний орчмын 988,85 га талбайн хог хаягдлыг 99 аж ахуйн нэгж, байгууллагын 3135 хүнийг хамруулан 111.6 тн хог, хаягдлыг цэвэрлэлээ. Нийлэг уут, хуванцар сав, памперс, үхсэн малын зэг зэм, ундааны сав,лааз, архины шил зэрэг хог хаягдал зонхилж байв.

БУЛГАН
Гол мөрөн, нуур, булаг шанд, усны сан бүхий 21 газрын хамгаалалтын бүс, түүний орчмын газрын хог хаягдлыг 1760 хүнийг хамруулан цэвэрлэлээ. Нийт 126.8 тн хог, хаягдлыг цэвэрлэсэн бөгөөд нийлэг уут, хуванцар сав, памперс, үхсэн малын зэг зэм, ундааны сав,лааз, архины шил зэрэг хог хаягдал зонхилж байв.

ГОВЬ-АЛТАЙ
Гол мөрөн, нуур, булаг шанд, усны сан бүхий 25 газрын хамгаалалтын бүс, түүний орчмын 50 га газрын хог хаягдлыг 515 хүнийг хамруулан цэвэрлэлээ. Нийт 8.5 тн хог, хаягдлыг цэвэрлэсэн бөгөөд нийлэг уут, хуванцар сав, памперс, үхсэн малын зэг зэм, ундааны сав,лааз, архины шил зэрэг хог хаягдал зонхилж байв.

ГОВЬ-СҮМБЭР
Гол мөрөн, нуур, булаг шанд, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, түүний орчмын 4.1 га талбайн хог хаягдлыг 37 хүнийг оролцоотойгоор нийт 16 тн хог, хаягдлыг цэвэрлэлээ . Нийлэг уут, хуванцар сав, памперс, үхсэн малын зэг зэм, ундааны сав,лааз, архины шил зэрэг хог хаягдал зонхилж байв.

ДУНДГОВЬ
Гол мөрөн, нуур, булаг шанд, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, түүний орчмын 30 га талбайн хог хаягдлыг 112 хүний оролцуулан цэвэрлэлээ. Нийт 9.5 тн хог, хаягдлыг цэвэрлэсэн бөгөөд нийлэг уут, хуванцар сав, памперс, үхсэн малын зэг зэм, ундааны сав,лааз, архины шил зэрэг хог хаягдал зонхилж байв.

ДОРНОГОВЬ
Аймгийн төвийн ус хангамжийн эх үүсвэр Зээгийн хөтлийн орд газар болон булаг шанд, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, түүний орчмын 88.5 га талбайн хог хаягдлыг цэвэрлэлээ. Нийт 178,7 тн хог, хаягдлыг 52 аж нэгж, байгууллагын 400 иргэн, албан хаагчлдыг оролцууллаа. Нийлэг уут, хуванцар сав, памперс, үхсэн малын зэг зэм, ундааны сав, лааз, архины шил зэрэг хог хаягдал зонхилж байв.

ӨМНӨГОВЬ
Гол мөрөн, нуур, булаг шанд, усны сан бүхий 16 газрын хамгаалалтын бүс, түүний орчмын 870 га талбайн хог хаягдлыг цэвэрлэлээ. Нийт 21.6 тн хог, хаягдлыг 25 аж ахуй, нэгж байгууллагын 349 хүний оролцоотойгоор цэвэрлэсэн. Нийлэг уут, хуванцар сав, памперс, үхсэн малын зэг зэм, ундааны сав,лааз, архины шил зэрэг хог хаягдал зонхилж байв.

ӨВӨРХАНГАЙ
Гол мөрөн, нуур, булаг шанд, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, түүний орчмын талбайн хог хаягдлыг цэвэрлэлээ. Нийт 44.3 тн хог, хаягдлыг цэвэрлэсэн бөгөөд нийлэг уут, хуванцар сав, памперс, үхсэн малын зэг зэм, ундааны сав,лааз, архины шил зэрэг хог хаягдал зонхилж байв.
Онги голын онцгой хамгаалалтын бүсэд шинээр 1, сэргээн засварласан 4 тэмдэгжүүлэлт, Дайргын голын онцгой хамгаалалтын бүсэд шинээр 1, сэргээн засварласан 2 тэмдэгжүүлэлт, усан бүхий газрын онцгой хамгаалалтын бүсэд нийт 8 ш тэмдэгжүүлэлтийн самбарыг хийж ажиллав.

ОРХОН
Гол мөрөн, нуур, булаг шанд, усны сан бүхий 13 газрын хамгаалалтын бүс, түүний орчмын 50 талбайн хог хаягдлыг цэвэрлэлээ. Нийт 130 тн хог, хаягдлыг цэвэрлэсэн бөгөөд нийлэг уут, хуванцар сав, памперс, үхсэн малын зэг зэм, ундааны сав,лааз, архины шил зэрэг хог хаягдал зонхилж байв.
Цэвэрлэгээнд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын байгууллагууд, Хот тохижуулах газар, Баян-Өндөр, Жаргалант сумын ЗДТГ, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар зэрэг 11 байгууллагын 92 хүн хамтран ажиллалаа.

ДАРХАН-УУЛ
Гол мөрөн, нуур, булаг шанд, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, түүний орчмын 15.5 га талбайн хог хаягдлыг 366 хүний оролцоотойгоор цэвэрлэлээ. Нийт 57 тн хог, хаягдлыг цэвэрлэсэн бөгөөд нийлэг уут, хуванцар сав, памперс, үхсэн малын зэг зэм, ундааны сав, лааз, архины шил зэрэг хог хаягдал зонхилж байв.

ТӨВ
Гол мөрөн, нуур, булаг шанд, усны сан бүхий 25 газрын хамгаалалтын бүс, түүний орчмын 51.7 га талбайн хог хаягдлыг цэвэрлэлээ. Нийт 33.1 тн хог, хаягдлыг цэвэрлэсэн бөгөөд 500 гаруй үхсэн малын сэг, зэм, 113 иргэнд уриалга хүргүүлсэн. 3 ковш, 8 портер, 5 маяти, 18 морь ашигласан.

ЗАВХАН
Гол мөрөн, нуур, булаг шанд, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, түүний орчмын 220 га талбайн хог хаягдлыг 1500 хүнийг оролцуулан цэвэрлэлээ. Нийт 23 тн хог, хаягдлыг цэвэрлэсэн.

ХЭНТИЙ
Гол мөрөн, нуур, булаг шанд, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, түүний орчмын 620 га талбайн хог хаягдлыг 1150 хүнийг оролцуулан 156 тн хог, хаягдлыг цэвэрлэсэн.
Хэрлэн голын онцгой хамгаалалтын бүсийн дагуу 50 ширхэг тэмдэгжүүлэлт хийж байршуулсан.

ХӨВСГӨЛ
Шивээгийн гол, Улаан булаг, Цагаан эрэг гол, Сэлэнгэ мөрөн, Далан булаг, Эгийн гол, Цагааннуур, Цагаан булаг, Баян, Ариг, Үүр, Уйлган, Хар ус, Хавцгайн гол, Нүхтийн гол, Тээлийн гол, Бүгсийн голын хамгаалалтын бүс, түүний орчмын 188.5 га талбайн хог хаягдлыг 113 аж ахуйн нэгж байгууллагын 2514 хүнийг оролцуулан 55.3 тн хог, хаягдлыг цэвэрлэсэн. Зарим сумдын байгаль хамгаалагч нар хөдөө томилолтоор ажиллаж байгаа тул усны ай савын цэвэрлэгээ хойшлогдсон болно. Тултын тохой, Нугын тохой, Цагаан эрэг, Ирээдүй сургууль орчим 4 шинэ тэмдэгжүүлэлт, 2-ыг сэргээн байршуулав

СЭЛЭНГЭ
Гол мөрөн, нуур, булаг шанд, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, түүний орчмын талбайн хог хаягдлыг 37 хүнийг оролцуулан 10.5 тн хог, хаягдлыг цэвэрлэсэн.

СҮХБААТАР
Ганга нуур, гол, булаг шанд, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, түүний орчмын талбайн хог хаягдлыг 13 аж ахуйн нэгж байгууллагын 249 хүнийг оролцуулан 39.9 тн хог, хаягдлыг цэвэрлэсэн.

ДОРНОД
Буйр нуур, Наранбулаг, Уртын гол, Баруун, Зүүн Сүүж, Ногоон бүрд, Хэрлэн, Улз гол, Чух нуур, Нүхний булаг зэрэг усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, түүний орчмын 15.62 га талбайн хог хаягдлыг 23 аж ахуйн нэгж байгууллагын 288 хүнийг оролцуулан 42.5 тн хог, хаягдлыг цэвэрлэсэн.
Буйр нуур болон бусад усны сан бүхий газарт 6 тэмдэгжүүлэлт шинээр байршуулж, 3 тэмдэгжүүлэлт сэргээн засварласан.

ХОВД
Гол мөрөн, нуур, булаг шанд, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, түүний орчмын 587 га талбайн хог хаягдлыг 2276 хүнийг оролцуулан 189 тн хог, хаягдлыг цэвэрлэсэн. Ховд голын хамгаалалтын бүсийн дагуу эмдэгжүүлэлт хийж ажилласан.

УВС
Увс нуур, Хяргас нуур, Зосон нуур, Айраг нуур, Намир гол, Хар ус нуур, Туулай булаг, Тавтын булаг, Рашаант рашаан, Холбоо булаг, Өлгий нуур, Шинэ ус нуур, Сүүжийн нуур зэрэг усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, түүний орчмын 587 га талбайн хог хаягдлыг 2276 хүнийг оролцуулан 189 тн хог, хаягдлыг цэвэрлэсэн. Ховд голын хамгаалалтын бүсийн дагуу эмдэгжүүлэлт хийж ажилласан.

Их цэвэрлэгээнд 400 орчим машин, техник хэрэгслийг ашигласан байна. Хог хаягдлын зонхилох хувийг хуванцар сав, шил, гялгар уут, ахуйн хог хаягдал, малын сэг зэм зэрэг зонхилжээ. Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас уг аяныг орон нутагтаа идэвх санаачилгатай зохион байгуулсан, аймаг бүрийн ЗДТГ, БОАЖГ, хувийн аж ахуйн нэгж байгууллага, сайн дурын иргэн, малчин тариаланчдад гүн талархал илэрхийллээ. 

ШИНЭ МЭДЭЭ