Цагт 480 шуудай шахмал түлш савладаг автомат машин ашиглалтад оруулна
2022.09.19
Байгаль Орчин, Аялал жуулчлал

Цагт 480 шуудай шахмал түлш савладаг автомат машин ашиглалтад оруулна

Сайжруулсан шахмал түлшний борлуулалт болон борлуулалтын цэгийн хувьд, 2022-2023 оны галлагааны улиралд нийслэлийн хэмжээнд борлуулалтын 650 цэг ажиллуулахаар төлөвлөсөн.

Үүнээс эхний ээлжид өнгөрсөн онд үйл ажиллагаагаа 100 хувь дүгнүүлсэн 450 цэгтэй хамтран ажиллах гэрээг сунгасан бол эдгээр цэгүүд энэ сарын 15-ны өдрөөс борлуулалт эхлүүлээд байна.

Харин үлдсэн 200 цэгийг Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газар сонгон шалгаруулж, аравдугаар сарын 01-ний өдөр гэхэд бүрэн ажиллуулахаар төлөвлөжээ.

Энэ жилийн тухайд Налайх дүүрэг агаарын чанарын бүсэд хамрагдаж сайжруулсан шахмал түлш хэрэглэхээр болсон. Тус дүүргийн 7800 өрхөд борлуулалтын 28 цэгээр дамжуулан түлш худалдаалах ажлыг зохион байгуулна.

Наймдугаар сарын 01-нээс үйл ажиллагаа эхлүүлсэн “Тавантолгой түлш ”ХХК-ийн хувьд ирэх 11 дүгээр сарын 01-нээс бүрэн хүчин чадлаараа ажиллахаас гадна нэг цагт 480 шуудай шахмал түлш савлах хүчин чадал бүхий савлагааны бүрэн автомат машин ашиглалтад оруулахаар угсралт, туршилтын ажлаа эрчимжүүлээд байна.

ШИНЭ МЭДЭЭ