Багш сурагчидтай хамтран мод тарилаа
2022.09.21
Байгаль Орчин, Аялал жуулчлал

Багш сурагчидтай хамтран мод тарилаа

Нийслэлийн БЗД-ийн 127 дугаар сургуулийн орчинд багш, сурагчидтай хамтран мод тарилаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд суурьшлын бүсэд 130 сая мод тарих үүргийг хүлээсэн.

Тус суурьшлын бүсийн нэг нь сургууль, цэцэрлэгийн орчин юм. Мод үржүүлгийн холбооноос нийслэлийн 65-н сургуулийг судалгаанд хамруулж, түүнээсээ 10 сургуулийг сонгосны нэг нь Баянзүрх дүүргийн 127 дугаар сургууль юм.

Сургууль, цэцэрлэгийн бүсэд ногоон байгууламж бий болгох, мод тарих ажлуудыг эрчимжүүлэх нь орчны бохирдлоос сэргийлэх, хүүхэд багачууд эрүүл өсөн торниход нэн чухал ач холбогдолтой.

ШИНЭ МЭДЭЭ