Төрхурахын аманд Олон улсын жишиг бүхий аяллын зам байгуулна
2022.09.23
Байгаль Орчин, Аялал жуулчлал

Төрхурахын аманд Олон улсын жишиг бүхий аяллын зам байгуулна

Олон улсын байгаль хамгаалах сангийн мэргэжилтнүүд Богдхан уулын Төрхурахын аманд Олон улсын жишиг бүхий аяллын зам, амрах отоглох цэг байгуулахаар боллоо. 

Судалгаа, төлөвлөлтийн зураг хийгдэж байгаа ба төлөөлөгчид Байгаль орчин, аялал жуулчлалын яаман дээр ажиллаж холбогдох газар, хэлтсийн удирдлагуудтай санал солилцов.

Тус аяллын зам дагуух судалгаа, ландшафт төлөвлөлтийн зураг төслийг 2022.09.26-ны өдөр бэлэн болгож танилцуулах юм.

ШИНЭ МЭДЭЭ