2022.10.24
Боловсрол, Соёл, спорт, залуучууд
“IS MONGOLIA AN OASIS OF DEMOCRACY A COMPARATIVE PERSPECTIVE” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо
МУИС-ийн ШУС-ийн Улс төр судлалын тэнхим болон Шинжлэх Ухаан Технологийн Үндэсний Зөвлөлөөс санаачлан “IS MONGOLIA AN OASIS OF DEMOCRACY A COMPARATIVE PERSPECTIVE” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг МУИС-д амжилттай зохион байгууллаа.
Энэхүү олон улсын эрдэм шинжилгээний хурлыг Боловсрол шинжлэх ухааны яам, УИХ-ын Парламентын судалгаа сургалтын хүрээлэн, Монгол Улсын Боловсролын Их Сургууль, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Отгонтэнгэр Их Сургууль хамтран зохион байгуулагчаар, Конрад-Аденауэр-Сангийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газар, Шинжлэх ухаан, технологийн Сан, Мongolian Management Consulting Association ТББ байгууллагууд ивээн тэтгэгч байгууллагаар хамтран ажиллажээ.
Тус хуралд Монголын болон олон улс дахь ардчилал судлалын талаар мэргэшсэн, дагнасан судалгаа хийдэг Стэнфордын Их Сургуулийн Улс төр судлал коммуникацийн тэнхимийн профессор Жеймс Фишкин, Сөүлийн Үндэсний Их Сургуулийн профессор Сук Ки Кон болон Япон, БНЧУ, Чили улсын нийт 8 эрдэмтэн, дотоодын 10 гаруй судлаач эрдэмтэд илтгэл тавьж, хэлэлцүүлсэн байна.