МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2023 онд Дорнод аймгийн хэмжээнд 83.9 тэрбум төгрөгийн ажлыг хийхээр тусгагдлаа
2022.11.14
Эдийн засаг, Худалдаа

2023 онд Дорнод аймгийн хэмжээнд 83.9 тэрбум төгрөгийн ажлыг хийхээр тусгагдлаа

Тус аймгийн хэмжээнд ирэх онд 460.3 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий төсөл, арга хэмжээнүүд төлөвлөгдсөнөөс 83.9 тэрбум төгрөгийн ажлыг хийхээр тусгагдлаа.

Үүнээс

  • Цэцэрлэгийн барилга, /Дорнод, Хэрлэн сум,3 дугаар баг, 6 дугаар цэцэрлэг/
  • Цэцэрлэгийн барилга, /Дорнод, Баянтүмэн сум/
  • Цэцэрлэгийн барилга, /Дорнод, Хэрлэн сум, 4 дүгээр баг/
  • Дотуур байрын барилга, /Дорнод, Цагаан-Овоо сум/
  • Сургуулийн барилга, /Дорнод, Хэрлэн сум, 3 дугаар баг/
  • Цэцэрлэгийн барилга, /Дорнод, Сэргэлэн сум/
  • Цэцэрлэгийн барилгын өргөтгөл, /Дорнод, Хэрлэн сум/
  • Дотуур байрын барилга, /Дорнод, Хөлөнбуйр сум/
  • Дотуур байрын барилга, /Дорнод, Хэрлэн сум, Хан-Уул цогцолбор сургууль/
  • Сургуулийн барилга, урлаг заал /Дорнод, Баяндун сум, 1 дүгээр баг/
  • Дотуур байрны барилга, /Дорнод, Баян-Уул сум/
  • Спорт заалны барилга /Дорнод аймаг Хэрлэн сум 1 дүгээр сургууль/
  • Соёлын төвийн барилга, /Дорнод, Баян-Уул сум/
  • Соёлын төвийн барилга, /Дорнод, Гурванзагал сум/ зэрэг төсөл хөтөлбөрийг дуусгах хөрөнгө тусгагдсан.
  • Боомтын сэргэлтийн бодлогын хүрээнд бүс нутгийн шинж чанартай төсөл арга хэмжээг дурдвал:
  • Баян-Уул сумаас Ульхан боомт хүртэлх хатуу хучилттай авто зам, 50км
  • Дорнод аймгийн Хэрлэн сумаас Хавиргын боомт чиглэлийн хатуу хучилттай авто зам, 124,5 км
  • Дашбалбар сумын цахилгаан хангамжийн 35 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, 35/10 кВ-ын 1000 кВА чадалтай дэд өртөө /Дорнод, Дашбалбар сум/
  • Энэ удаагийн 2023 оны төсөв нь анх удаа улсын төсвийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүлж, эцэслэн баталсан,

Шинэ хөрөнгө оруулалт хийгдэхгүй ч ажлын явц нь эхэлсэн бүтээн байгуулалтуудыг 2023 онд дуусгахаар хуульчилсан бөгөөд боловсрол, эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтыг тэргүүн ээлжид шийдвэрлэх чиглэлийг баримталсан,Өргөн барьсан анхны төслөөс төсвийн алдагдлыг 127.6 тэрбум төгрөгөөр төсвийн зардлыг 176.9 тэрбум төгрөгөөр тус тус бууруулсан,Шинэ сэргэлтийн бодлого, Боомтын сэргэлт, Аялал жуулчлалыг хөгжүүлэх, Хүнсний хангамж, аюулгүй байдал үндэсний хөдөлгөөний зорилтуудыг бодит ажил хэрэг болгоход шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэсэн онцлогтой байлаа.

ШИНЭ МЭДЭЭ