МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.11.17

Н.Энхболд: Төрийн ажил гүйцэтгэх хувийн хэвшил нь заавал тусгай зориулалтын компани байх уу

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.11.17\ нэгдсэн хуралдаанаар Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбоотой гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Н.Энхболд:

Ер нь аливаа бүх асуудлыг Засгийн газар хийх боломжгүй. Засаг урт болон дунд хугацааны том зорилтуудыг тавьчихсан байгаа. Эдгээрийг дангаараа өөрөө хэрэгжүүлэх боломжгүй. Хувийн хэвшилтэйгээ хамтарч хөрөнгө оруулалтаар хийхгүй бол бодлого биелэхгүй, цаашдаа ажил явахгүй. Тиймээс энэ хуулийн хэлэлцүүлгийг дэмжиж байгаа юм.

Ийм ажлыг хийхийн тулд хувийн компаниуд заавал тусгай зориулалтын компани нээх эрхтэй байх уу? Тэгж байж гэрээ хийх үү?

Хөрөнгө оруулалттай техник технологи, хүний нөөцийн хувьд чадалтай, сайн түүхтэй компаниуд байж том төслүүдийг хийнэ. Шинэ компани байгуулаад хийнэ гэвэл ард нь хөрөнгөтэй, сайн түүхтэй компани байх хэрэгтэй. Ард нь ийм компани байна гэж үзвэл 27.1.6 зүйлтэйгээ зөрчилдөхгүй юу? Үүнийг хэр боломжтой гэж үзэж байгаа вэ?

Том төслийг шинээр компани байгуулаад хийнэ гэвэл энэ нь цаасан дээр л гарч ирнэ. 5.1.2-дугаар заалт 27.1.6-дугаар заалттайгаа яаж уялдаж байгаа вэ?

Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.

Н.Энхболд: Улсын төсвийн мөнгийг аймгийн өөрөө удирдлагын байгууллага өөр зориулалтаар зарцуулах цоорхой гарах вий

Төсвөөс санхүүжилт авдаг аймгууд бий. Төсвөөс очсон мөнгийг аймаг өөр юманд зарцуулах эрх нээгдэх вий. Тиймээс хоёр дахь хэлэлцүүлэгт үүнийг бодож үзээсэй гэж хэлмээр байна. Холбогдох хуульд нь төсвөөс оруулж байгаа мөнгөөр ийм ажил хийвэл хянадаг байгууллагаар нь шалгуулна. Орон нутаг өөрөө бүх зардлаа даагаад дээр нь илүү орлого олоод түүгээрээ гэрээ байгуулъя гэвэл орон нутгийн эрхийн асуудал. Ингэж томьёолж эрхийг нь нээж өгөх нь зүйтэй гэж бодож байна.  

ШИНЭ МЭДЭЭ