2022.12.22
Батлан хамгаалах, Аюулгүй байдал
Н.Энхболд: Албан үүргээ гүйцэтгэж яваа албан тушаалтан шаардлагатай тохиолдолд шийдвэр гаргаж баривчилгаа явуулах боломжтой юу?
УИХ-ын чуулганы /2022,12,22/-ны өдрийн хуралдаанаар Дотоодын цэргийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Н.Энхболд:
Дотоодын цэргийг Төрийн цэргийн байгууллага болгосон. Энэ талаас нь үзвэл цагдаатай адилхан хангамжтай, эрхтэй байхыг дэмжиж байна. Энэ нэмэгдэж байгаа зүйлээ хуульдаа оруулсан уу. Албан үүргээ гүйцэтгэж байх даа дотоодын цэргийн командлагчийн зөвшөөрөлгүй албадан саатуулах, цагдан хорих баривчлахад тодорхой хязгаарлалт тавьж болно. Гэхдээ үүнийг заавал Ерөнхий командлагчийн хэмжээнд очиж шийдэх шаардлага байна уу, харуулыг тодорхой хугацаанд томилдог тэр нэгжийн удирдлага хурдан шийдвэр гаргаж болох уу, хугацаа алдахгүй. Дагалдаж яваа хуульд объект гэж орсон үүнийг тодорхой болгоорой.
Түүний асуултад ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар хариуллаа.
ШИНЭ МЭДЭЭ
УИХ-ын хяналт шалгалтын хуулийг шинэчилнэ
2024.04.05
УИХ-ын чуулганы хуралдааны дэгийг шинэчилнэ
2024.04.05
УИХ-ын тухай хуулийн төслийг шинэчилнэ
2024.04.05
"ЯРИХ ӨНЦӨГ" - УИХ-ын гишүүн Н.Энхболд
2024.04.04