МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2023.06.29
Улстөр

Ц.Сэргэлэн: Ашиг, сонирхлын зөрчлийн тухай хуулийг зөрчөөд хариуцлага хүлээсэн хүн хэр их байна

УИХ-ын чуулганы /2023,06,29/-ны өдрийн хуралдаанаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн: 

Зөрчлийн тухай хуулиар Төрийн албан хаагчид, эрх бүхий албан тушаалтнуудад хориглосон зүйл заалт оруулсан. Энэ нь ямар хуулиар зохицуулагдаж байна, эрүүгийн хариуцлага хүлээх үү? Ашиг, сонирхлын зөрчлийн тухай хууль батлагдаад олон жил боллоо. Үүнийг зөрчөөд хариуцлага хүлээлгэсэн тохиолдол хэр байна. Болохгүй гэх нь зөв гол нь хариуцлагын тогтолцоо зэрэг явах ёстой. Энэ талаар шинэ хуульд чангарч орж ирж байна уу, ялангуяа эрүүгийн хуультай уялдсан уу?

Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ