НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр шийдвэрлэсэн асуудлууд
2023.08.15
Орон нутгийн хөгжил

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр шийдвэрлэсэн асуудлууд

Хот тохижилт болон усны барилга байгууламжийн чиглэлд нэн шаардлагатай 50 гаруй техник, тоног төхөөрөмжөөр парк шинэчлэл хийнэ.

Техник, тоног төхөөрөмжүүдийг ирэх 9-р сард оруулж ирнэ.

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 1200 тонн давс, 2700 тонн бодисны нөөцийг бүрдүүлнэ. Үүнээс гадна хувийн хэвшлийн 15 аж ахуйн нэгж, дүүргүүдийн гэрээт байгууллагууд 2500 тонн давс, 1500 тонн бодисын нөөц бүрдүүлэх ёстой. Энэ жилийн хувьд гүйцэтгэл 65 хувьтай байна.

Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбоотой цэцэрлэгийн бүртгэл, сургуулиудын засвар, өргөтгөлийн барилгуудыг дуусгах, ЕБС-н орчны аюулгүй байдлыг хангах,

Зөвшөөрөлгүй баригдсан барилгуудын жагсаалтын дагуух хяналт шалгалтын ажлыг эрчимжүүлэх,

Нийслэлийн төсөв бүрдүүлэх ажлыг хуваарийн дагуу төвлөрүүлэх,

Хичээлийн шинэ жилийн өргөтгөсөн худалдааг зохион байгуулах зэрэг болон бусад асуудлуудыг хэлэлцэж, тодорхой үүрэг чиглэлүүд өгөгдлөө.

ШИНЭ МЭДЭЭ