НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

12 дугаар сургуулийн барилга угсралтын ажил үргэлжилж байна
2023.11.17
Орон нутгийн хөгжил

12 дугаар сургуулийн барилга угсралтын ажил үргэлжилж байна

Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар сургуулийн барилга угсралтын ажлын явцаас хүргэж байна.Барилгын үндсэн хийц бүтээцийн ажлууд дуусах шатандаа оржээ. Дотор засал, гадна металл фасад, дотор өрлөгийн ажил хийгдэж байна.

Сургуулийн барилгыг 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр багтаан хэсэгчлэн ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Засгийн газрын 290 дүгээр тогтоолын хүрээнд 3.6 тэрбум төгрөгийн санхүүжилт олгогдсон.Барилгын ажлын гүйцэтгэл дээр Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар хяналт тавин ажиллаж байна.

ШИНЭ МЭДЭЭ