НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 107 ДУГААР ЦЭЦЭРЛЭГИЙН ӨРГӨТГӨЛ АШИГЛАЛТАД ОРЛОО
2023.12.04
Орон нутгийн хөгжил

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 107 ДУГААР ЦЭЦЭРЛЭГИЙН ӨРГӨТГӨЛ АШИГЛАЛТАД ОРЛОО

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрладаг 107 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилга 150 орны хүчин чадалтай.

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас хэрэгжүүлж буй "Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах" төслийн хүрээнд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр цэцэрлэгийн өргөтгөлийг ашиглалтад орууллаа.Тус цэцэрлэгийн өргөтгөл нь цутгамал төмөр бетон арагт бүтээц хийцлэлтэй хоёр давхар барилга юм. Зургаан бүлэг анги, гал тогоо, урлаг заалнаас гадна зоорийн давхартаа технологийн болон угаалгын өрөөтэй.

ЗАСВАР ДУЛААЛГЫН АЖИЛ ХИЙГДЭЖ ДУУСЛАА

Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар 119 дүгээр цэцэрлэгийн барилгын гадна фасад засвар дулаалгын ажил хийгдэж дуусчээ. Тус цэцэрлэг нь 20 бүлэгт 480 гаруй хүүхдүүд сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж байна.

ШИНЭ МЭДЭЭ