НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Грааш буулгасан талбайд авто зогсоол хийлээ
2023.10.30
Орон нутгийн хөгжил

Грааш буулгасан талбайд авто зогсоол хийлээ

Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо буюу Таван шарын хоёрдугаар байрны хойд талд автомашины зогсоол хийв.

Тус хорооны иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, амьдрах орчныг сайжруулах арга хэмжээний хүрээнд хоёрдугаар байрны хойд талд нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй баригдсан байсан 25 гараашийг буулгасан. Энэхүү газар чөлөөлсөн 1320 м2 талбайд 37 авто машины зогсоол, явган зам, гэрэлтүүлэгтэй тохижилтын ажлыг хийж байгаа юм.


АВТО МАШИНЫ ЗОГСООЛ АШИГЛАЛТАД ОРЛОО

Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны 2А, 3А дугаар байрны урд талд авто машины зогсоол хийгдлээ. Тус хорооны иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, амьдрах орчныг сайжруулах арга хэмжээний хүрээнд хийгдсэн. Тус байрны урд нийт 1500 м2 талбайд 18 авто машины зогсоол, 700 м2 явган зам, гэрэлтүүлэгтэй тохижилтын ажлыг хийсэн юм.

ШИНЭ МЭДЭЭ