2023.10.13
Гадаад харилцаа
Профессор С.Мөнхбат Япон улсын Ritsumeiken University-д лекц уншлаа
МУИС-ийн Улс төр судлал, Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн захирал, Профессор С.Мөнхбат Япон улсын Ritsumeiken University-ийн оюутнуудад Монголын улс төрийн өнөөгийн байдлын талаар лекц уншлаа.
Тэрээр энэ ажлын айлчлалынхаа үеэр Японы Төлөөлөгчдийн танхимын гишүүн Либерал Ардчилсан Намын бодлогын хорооны гишүүн Фүрүякэжитэй "Японы эрх баригч Либерал Ардчилсан Намын Зүүн Хойд Азид баримталж буй бодлого, байр суурь"-ийн талаар яриа, ярилцлага хийсэн байна.