МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Улсын аварга тариаланч, фермерийн шагнал гардууллаа
2024.02.05
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Улсын аварга тариаланч, фермерийн шагнал гардууллаа

Сар шинийн баярын өмнө УИХ-ын гишүүд Улсын аварга хэмээх эрхэм шагналыг шалгарсан малчин, тариаланч болон хамт олон, аж ахуй нэгжүүдэд гардууллаа.

УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд Төв аймгийн шилдгүүддээ шагналыг нь гардууллаа. 

Тэрээр газар тариалангийн үйлдвэрлэлд олон жил тогтвортой амжилт гарган ажиллаж, хүн амынхаа хүнсний хэрэгцээг хангахад үнэтэй хувь нэмэр оруулж байгаа “Улсын аварга тариаланч хамт олон”-оор шалгарсан Төв аймгийн Батсүмбэр сумын “Агро Альфа” ХХК, “Улсын аварга тариаланч”-аар шалгарсан Төв аймгийн Борнуур сумын иргэн Зундуйн Энхтүвшин, Үндэсний баялаг болсон мал аж ахуйгаа амжилттай эрхэлж байгаа “Улсын аварга фермер”-ээр шалгарсан Төв аймгийн Баянчандмань сумын фермер Баарайн Болд нарын шагналыг гардууллаа.

ШИНЭ МЭДЭЭ