2024.05.17
Хууль, эрх зүй
Н.Энхболд: Шүүх байгууллага улс төрд нөлөөлдөггүй байх асуудлыг цаашид анхаарах хэрэгтэй
УИХ-ын чуулганы 2024,05,17-ны өдрийн хуралдаанаар Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Н.Энхболд:
Шүүх засаглал биеэ даасан байх ёстой. Шүүгч нар хуулийн хүрээнд итгэл үнэмшлээрээ шийдвэр гаргадаг байх ёстой. Шүүх заримдаа улс төрд нөлөөлөх гээд байдаг. Жишээ нь, УИХ-ын гишүүн гэмт хэрэг хийгээд газар дээрээ баригдчихаагүй бол түүнийг баривчлах, хорих нь хуулиараа хориотой. УИХ-д нэр дэвшигч ч мөн адил. Тэгэхээр ийм зүйлүүд цаашид гарахгүй гэх баталгаа байна уу. Шүүхийн ерөнхий зөвлөл ямар арга хэмжээ авч хэрхэн ажиллах вэ. Уг нь их ойлгомжтой зүйл шүү дээ. Дэлхийн хэмжээнд нийтлэг мөрддөг юм байгаа.
Одоо сонгууль болох гэж байна. Түрүүн хууль ярьж байхад, асар их мөнгөөр жагсаалтад орох эрх худалдан авч байгаа яриа мэр сэр гараад байна. Энэ талын мэдээлэл Б.Энхбаяр сайдад байна уу. Та бүхэн энэ асуудлыг хянаж л байх ёстой. Тойрогт нэр дэвшиж байгаа хүмүүсийн гаргаж байгаа зардлын 50 орчим хувьтай тэнцэх хэмжээний зардлыг жагсаалтаар нэр дэвшиж байгаа хүмүүс гаргаж болно гэсэн хуулийн заалттай. Гэтэл тэр байтугай их хэмжээний мөнгийг намууд суудлаа тойрогт худалдаад байна гэсэн мэдээлэл яваад байна. Мөнгөөр төр байгуулах эрхийг худалдаж авч байгаа нь хууль бусаар төрийн эрхийг авах оролдлого гэж үзэж болохоор зүйлс яригдаад байна. Үүн дээр хариулт өгнө үү.
Түүний асуултад, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр хариуллаа.
ШИНЭ МЭДЭЭ
УИХ-ын хяналт шалгалтын хуулийг шинэчилнэ
2024.04.05
УИХ-ын чуулганы хуралдааны дэгийг шинэчилнэ
2024.04.05
УИХ-ын тухай хуулийн төслийг шинэчилнэ
2024.04.05
"ЯРИХ ӨНЦӨГ" - УИХ-ын гишүүн Н.Энхболд
2024.04.04