УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр
2014.10.16

Ж.Энхбаяр: Улс орноо барьцаанд нь тавьж байж бид гаднаас зээл авсан

Монгол улсын валютын нөөц багассан, төсвийн гадуурх зардал хэтэрхий ихэссэн гадаадын хөрөнгө оруулалт 60 хувиар бууран,  зээлийн хэт өсөлт бий болж төлбөрийн тэнцэл хүндэрсэн зэрэг шалтгаанаар B-1 байсан эерэг зэрэглэлийг B-2 болгон Чингис бондын зэрэглэлийг бууруулсан байна.

Чингис бондын эхний таван тэрбум долларын төлбөрийг 2018 оноос Монголчууд төлж эхэлнэ. Мөн энэ хүртэл жил бүр 134 сая долларыг Монголчууд зөвхөн хүүгийн өрөнд төлөх аж.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “Улс орноо барьцаанд нь тавьж байж бид гаднаас зээл олсон. Энэ нь улс орны хөгжлийн томоохон асуудалд зарцуулагдах , хөрөнгийн оруулалтын хөшүүрэг болох, нэмүү өртөг бий болгоход чиглэх ёстой байсан. Эрх баригчдын явуулсан бодлогын алдаанаас болоод л ийм байдал руу орчихлоо. Төсөв мөнгөний бодлого гээд олон зүйл хүнд байдалд орсон” гэлээ.

                   -Дэлгэрэнгүйг бичлэгнээс үзнэ үү