2019.01.17

М.Билэгт: Төрийн албаны хариуцлагагүй байдлыг хэзээ засах вэ?

Өнөөдөр /2019.01.17/ УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны дүрмийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. УИХ-ын гишүүд хууль санаачлагч болон ажлын хэсгийнхэнээс асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн М.Билэгт:

“Энэ оны эхнээс Төрийн албаны шинэчилсэн хууль хэрэгжиж байгаа. Сүүлийн жилүүдэд Төрийн албан хаагчид төрийн үйлчилгээг иргэдэд хүргэнэ гэсэн тангарагтаа үнэнч биш байгаагаас болж иргэд бухимдалтай байх болсон. Цаашдаа төрийн албан хаагчдийг бүх шатандаа байгуу удирдлагууд нь илүү сайн ажиллуулж, иргэдэд хүндрэлгүй үйлчлэх боломжийг бүрдүүлэх вэ?

Төрийн үйлчилгээ авахаар очихоор хүнд сурталтай, харилцааны соёлгүй хэдэн их зантай хүмүүс угтаж авдаг болсон. Ялангуяа өндөр албан тушаалтан. Аль нэг яамны дэд сайд нь албан яриа үүсгээд орохоор хувийн яриа болгож бичлэг хийгээд цахим орчинд нээлттэй тавьчихаж байна.

Гүтгэн доромжлох, сүрдүүлэн дарамтлахаар ашиглаж байна. мөн Зам тээврийн хөгжлийн яаманд бүр нэгнийхээ аминд хүрсэн байх жишээтэй. Төрийн алба ийм болсон. Үүнийгээ хэзээ засаж залруулах вэ?”