https 72

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Ард иргэд рүүгээ хандсан жижиг бизнесийг дэмжих боломж бий
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ
2016.08.31
Орон нутгийн хөгжил

Ард иргэд рүүгээ хандсан жижиг бизнесийг дэмжих боломж бий

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.

-Эдийн засаг хүндэрсэн-тэй холбогдуулан Засгийн газраас хэд хэдэн төрлийн татварыг нэмэгдүүлэх санал УИХ-аар хэлэлцүүлэхээр оруулж ирж байна. Үүн дээр МАН-ын зарим гишүүн ч шүүмжлэлтэй хандаж байгаа. Таны хувьд ямар байр суурьтай байна вэ?

Бид олон жил онолын бус эдийн засагтай явсан. Эдийн засгийн сахилга бат бариагүй. Энэ нь эдийн засгийн гүн хямралд орох нэг үндэс нь болчихоод байгаа юм. Тэгэхээр гүн хямралаас гарахын тулд тодорхой том алхмуудыг хийхээс өөр аргагүй болж байна. МАН мөрийн хөтөлбөртөө иргэдийнхээ төлөө хийх зайлшгүй зүйлүүдийг тусгасан. Гэхдээ яг мөрийн хөтөлбөрөө Засгийн газрын үйл ажиллагаанд тусгаад хэрэгжүүлэхэд 26 их наяд төгрөгийн төсөв хэрэгтэй болж байгаа. Засгийн газраасгаргаж байгаа хөтөлбөрт сонгуульд орсон мөрийн хөтөлбөрийнхөө 90-95 хувийг оруулсан.

Үүнийг хэрэгжүүлэхэд эхлээд тодорхой хэмжээний санхүүгийн зөв голдрилд оруулах ёстой. Хоёрдугаарт, нөхцөл байдлаа ард иргэдэд илэн далангүй мэдээлэх хэрэгтэй. Ингээдөнөөгмйнбайр байдлаа тодорхой болгоод эдийн засгаа сайжруулах арга хэмжээнүүдийг авч явах ёстой. Бид мөрийн хөтөлбөрөө дөрвөн жилээр хийж байгаа шүү дээ. Тэгэхээр эхний хоёр жилд эдийн засгийн хямралаас гарах бодлогыг барья гэж байгаа. Энэ хүрээнд татвартай холбоотой асуудлууд, цалинг хасах, халамжийг бууруулах зүйлүүд орчихож байгаа юм.

-МАН-ын мөрийн хөтөлбөрт цалин тэтгэврийг нэмэгдүүлнэ гэсэн мөртлөө одоо бүр 20 мянган хүн ажлаас халах тухай Ерөнхий сайд ярьж байна?

Нийгмийн байдал өнөөдөр хүнд байна. Иргэд тэр тусмаа манай намын гишүүдээс өөрийн чинь ярьснаар нэлээд эсэргүүцэл гаргаж байна л даа. Мөрийн хөтөлбөр дээр байсан зүйлсээ хэрэгжүүлэхгүй, хэлснээсээ буцлаа, иргэдийн халаас руу орлоо, мөнгөн орлогыг хаалаа гэж байна шүү дээ. Гэвч бодит байдлыг хэлэх ёстой гэдэг дээр би хатуу байр суурьтай байгаа. Жишээ нь, наймдугаар сарын тэтгэврийг Булган аймагт хэдхэн өдрийн өмнө хамгийн эцсийн байдлаар тавьж дуусч байна. Сарын эхэнд олгогдох ёстой мөнгө. Тэтгэвэр олгох мөнгө, санхүүжилт маань цаанаасаа алга байна шүү дээ.

Өнөөдрийн байдлаар дүгнэлт хийхэд энэ жил нийт долоон их наяд төгрөгийн төсөв баталсан. 1.6 их наядаар тасрах нь. Дээрээс нь гурван их наяд гаруй төгрөгийн зээл болон зээлийн хүү, зээлийн үйлчилгээний мөнгийг бид төлнө. Үүнээсээ болоод өнөөдөр тэтгэврээ өгч чадахгүй хэмжээнд очлоо. Төрийн албаны ажилчдын цалин хөлсийг өгч чадахгүй байна. Т эгэхээр гадна, дотноос авч санхүүжилт хийх мөнгө хайхаас өөр аргагүй боллоо. Наад зах нь Олон улсын валютын сантай бид буцаж тохиролцоо хийх хэмжээнд очихгүй бол болохгүй байна. Одоо ерөөсөө наашаа хардаг газар бол ОУВС л харагдаж байгаа юм.

-Одоо бонд босговол олон улс өмнөх шигээ итгэхгүй. Засгийн газар “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдахаар зэхэж байна гэсэн хардлага гараад байгаа?

Аль аль нь хоёр талтай. Бид нэг айл гэж бодоход өнөөдөр санхүүжилт маань байхгүй байна. Яг ийм тохиолдолд бид зайлшгүй бүсээ чангалах, аливаа нэг зардлыг хэмнэх тал руу орохоос өөр аргагүй. Хамгийн түрүүнд бололцоотой төслүүдээ хөдөлгөх, гадаад худалдаагаа яаралтай өргөн хэмжээнд нээх хэрэгтэй. Мөн өөр нэг бололцоо бол жижиг худалдаа хийдэг иргэд рүүгээ хүрсэн, иргэд өөрөө үйл ажиллагаа явуулаад мөнгө олох талын ажлуудыг хамгийн түрүүнд оруулах гарц л харагдаж байна.

-Халамжуудыг танах гэж байгаад эсэргүүцэл их байна. Тухайлбап, хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт олгохоор болсон. Өмнө нь Ч.Сайханбилэгийн Засгийн газар ч зорилтот бүлэгт хүүхдийн мөнгө олгохоор оролдож байлаа. Үүнээс үзэхэд халамжийг ямар нэгэн байдлаар танах нь гарцаагүй байсан юм шиг ээ?

“Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийнэ" гэж үг байна. Төрийн санд маань ямар хэмжээний орлого орж ирж байгаа билээ. Эдийн засаг хэр хүчин чадалтай болж байна. Буцаж орж ирэх орлого хэр байгааг тооцохгүйгээр ерөөсөө л иргэддээ таалагдах намуудын хоорондын уралдаан нэлээд хэсэг явчихлаа шүү дээ. Ард иргэдээсээ санал авахаа л бодож явсаар эдийн засгаа нэлээн хүндрүүлчихлээ.

2017 онд 5.5 их наяд төгрөгийн орлого олох тооцоо гарч ирж байна. Бусад завсрын орлогоос гадна үндсэн олох орлого 5.5 их наяд гэсэн үг. Буцаад зөвхөн зээл, зээлийн хүүндээ бид 5.6 их наядыг нь төлнө. Тэгэхээр та бод. Олох орлогоо тэр чигээр нь өгөөд цаана нь хасахтай гарч байна. Ийм нөхцөлд бид мөрийн хөтөлбөр дээр гаргаад өгнө, өгнө гээд явж болно. Тэгвэл иргэдээ хуурах гээд байна шүү дээ. Бодит байдал хүнд байхад зайлшгүй цалин, тэтгэврээ төлөхийн тулд тодорхой хэмжээний зарлагаас заримыг нь танахаас өөр аргагүй болж байна.

-Сонгуулийн өмнө Булган аймагтУИХ-ын гишүүн асан Ё.Отгонбаяр та хоёрын аль нэг нь нэр дэвших магадлалтай яваад байлаа. Та ч цахим хуудсандаа уг нь их хичээсэн юмсан бүтэхгүй нь бололтой гэсэн утгатай зүйл бичиж байсан. Гэвч таныг нэр дэвшихэд ямар тохироо явсан бол гэсэн яриа гарсан л даа. Яг юу болж өнгөрсөн юм бэ?

Тэр ерөөсөө энгийн асуудал. Яг үнэндээ бол бид чинь өрсөлдсөн юм шүү дээ. Нам дээр хэн тухайн тойрогтоо рейтинг өндөртэй байна тэр хүнийг нь хамгийн түрүүнд дэмжинэ гэсэн ийм зарчим барьсан. Өнөөдөр хэвлэлийнхэн судалгаа ямар байсан гэдгийг сайн мэдэж байгаа. Удирдах зөвлөл дээр өрсөлдөөн явагдсан даа.

-Та тойрогтоо очоод гурван жил хэвтчихсэн хүн Тэр бас нөлөөлсөн байх л даа?

Төрийн нарийн бичиг байх үедээ мэдээж ажлын шугамаар Булгантайгаа нэлээд ойрхон байсан. Булган аймгийн хөрөнгө оруулалтын асуудлуудыг дэмжиж ажиллаж байсан. Тэгээд очоод гурван жил ажилласан. Би чинь өөрөө ягтэндтөрж, өсөж, ажилласан хүн биш шүү дээ. Энэ утгаараа анх очиход рейтинг бага л байсан байх. Явцын дунд намын дарга хийсэн, иргэдтэйгээ ойрхон байсан, гэрээ шилжүүлсэн гээд олон хүчин зүйл нөлөөлсөн болов уу. Сонгуулийн өмнө бол рейтингийнхээ хэмжээгээр л сонгон шалгаруулалт явагдсан.

-Та тойрогтоо амьдарч байгаад УИХ-д сонгогдож ирсэн хүн. Булган аймагт тулгамдаад байгаа, шийдвэрлэвэл зохих ямар асуудал байна?

Ер нь бол улсын хэмжээнд хүмүүсийн амьжиргаа муу байна шүү дээ. Тэр тусмаа Булган аймгийн төв хажуудаа Эрдэнэт үйлдвэр, том хоттой. Булган, Төв аймаг ялгаагүй л бүх үйлдвэр үйлчилгээ нь төв хот руугаа орчихдог. Эдийн засгийн хөдлөх хүрээ нь хумигддаг. Ингээд ирэхээр ер нь амьжиргааны тувшин дээшээ өсч чаддаггүй. Орлого орох бололцоо хаагдмал байж байдаг гэсэн үг. Бид сонгуульд орохдоо 2017, 2018 онд том зээлүүдийнхээ хүүг төлнө гээд ярьж байсан.

Энэ хэрээр хөрөнгө оруулалт улсын хэмжээнд танагдана шүү дээ. Одоо ерөөсөө ард иргэд рүүгээ хандсан жижиг бизнесийг дэмжих ийм боломж харагдаж байна. Иргэн бүр хөдөлмөрлөдөг, өөрийн гэсэн үйлдвэрлэлтэй. Тэр үйлдвэрлэл нь чухам юу байх вэ гэдгийг л бодлогоор дэмжих, зах зээлийг нь л төрөөс нээж өгөх асуудал байгаа. Мэдээж хамгийн түрүүнд малчдын хэмжээнд түүхий эдийн үнийг нь өсгөх асуудал байна. Наад зах нь нэхийг нь хоёр мянган төгрөгт хүргэчих хэрэгтэй.

Нэг малчин “Наанадаж л мянган төгрөг болгочихооч ээ. Тэгвэл бид гомдоллохгүй” гэж байсан. Одоо бол хаягдаж шүү дээ. Ядаж түүхий эдийн үнээ өсгөөд хуучин байдалд нь оруулаад хог дээр хаягдахгүй болгочих асуудал. Хоёр дахь асуудал нь бизнес эрхлэгчдээ дэмжих хэрэгтэй. Зах зээлээ өргөжүүлэх тал дээр нь туслалцаа үзүүлье. Булганы худалдаачдын хувьд гэхэд л Эрдэнэт рүү орох зах зээлийг нь нээх хэрэгтэй байна.

Жижиг амьжиргааны төслүүдийг их өргөжүүлмээр байна. Ногоо тарьж байгаа хүмүүсийг өргөжүүлье. Зээл авах бололцоог нь хангая. Жимс жимсгэнэ гээд шинэ төрлийн зах зээлийг нээж өгьө. Чацарганыг бид аймгийн хэмжээнд нэлээд ярьсан. Энэ асуудлаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамныхантаи яриад явж байна. Увсын чацаргана олон улсад нэртэй брэнд болчихсон байгаа шүү дээ. Бас маш ашигтай зөгийн балны бизнес байна. Ард иргэд өөрсдөө үүн рүүгээ орох, зээл авах бололцоотой. Буцаад гадагшаа гаргах зах зээлийн бололцоог нь бид хангах ёстой.

-Жижиг дунд бизнес эрхлэгчдэд олгох зээлийг төрөөс өгөх үү. Монголбанк бодлогын хүүгээ 15 хувь болгочихсон болохоор арилжааны банкууд зээлээ хумих байдал харагдаад байна?

Орон нутгийн хэмжээнд бид шийдэх бололцоо бий. Жишээ нь, Эрдэнэт үйлдвэрээс Булган аймгийн Байгаль хамгаалах санд усны мөнгө орж ирж байгаа. Тэгвэл үүнийг тооцоолж үзээд чацаргана, жимс жимсгэнэ рүүгээ оруулахад жилдээ 40 тэрбум төгрөг Булган аймгийн хэмжээнд олох бололцоо харагдаж байгаа. Өмнөговийн Булган суманд малчин, малгүй бүгдээрээ говийн улаан лоолио тариад амьдарч байна гэжбайна. Нэг өрх жилд багадаа ес, арван сая дээд тал нь 20-иод сая төгрөг олдог. Иймэрхүү яг гол стратегийн зүйл рүүгээ ядаж хоёр, гурван жил шууд дагнаад орчиход болохгүй юмгүй. Бид мэдээж эдийн засгийн орлогыг сайжруулах том төсөл хөтөлбөрүүддээ санаа тавих ёстой.

Гэхдээ ард иргэдээ жижиг, дунд үйлдвэрлэл рүү оруулахад анхаарах хэрэгтэй. Ингэхийн тулд стратегийн бүтээгдэхүүнээ зөв тодорхойлоод явах хэрэгтэй л дээ. Түүнээс биш бид модон эдлэл хийдэг үйлдвэрүүдийг зөндөө л байгуулж байсан шүү дээ. Нөгөөх нь зах дээр аваачиж зарахаас цааш хэтэрдэггүй. Тэгвэл Булган эсвэл ниит хангайн бүсиин аймгууд яагаад чацаргана, жимс, жимсгэнэ тариалж болохгүй гэж. Мал аж ахуй, жижиг, дунд үйлдвэрлэл цаашлаад мэдээж эдийн засаг өөрөө эрчимжээд ирэхээр макро эдийн засгийн том үйлдвэрлэл рүү өөрсдөө ороод ирнэ шүү дээ.

-Та Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга байсан хүн. Аливаа салбарт ажиллаж байсан хүнийгтухайн салбарынхан өөрсдийнх нь тапд дуугарна гэж харж байдаг. Таны хувьд юу юунд анхаарч ажиллахаар төлөвлөж байна?

Автотээврийн газарт ажиллаж байлаа. Дараа нь Зам тээвэр, аялал жуулчлалын яам, Зам тээвэр, барилга хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга хийсэн шүү дээ. Тэр утгаараа дэд бүтэц талдаа нэлээд олон жил болж бодпогын хэмжээнд нь оролцоод явжээ. Энэ тал дээр мэдээж анхаарна. Гэхдээ сүүлийн гурван жилийн хугацаанд хөдөө аж ахуй руу нэлээд орлоо. Булган аймагт ажилласны хүрээнд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, хөдөөний амьдралыг хэрхэн дээшлүүлэх гэдэг дээр толгойгоо гашилгаад явж байна.

Мал аж ахуй гэдэг өөрөө бизнес шүү дээ. Бизнес хийж байгаа энэ олон малчны бизнес ашигтай байх ёстой. Тэд цэвэр мөнгөний төлөө, малынхаа ашиг шимийн төлөө явах ёстой юм. Түүнийг нь төрөөс харж үзэх хэрэгтэй. Сүүлийн хэдэн хоногХХААХҮ-ийн сайдтай уулзаж ярилцаад явж байна. Хөдөө аж ахуй руу нэлээд орох шинжтэй байна. УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд орж ажиллаж байгаа. Энэ хоер дээрээ дагнах болов уу

ШИНЭ МЭДЭЭ