https 72

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ
2016.11.17
Зам, Тээвэр

Ж.Бат-Эрдэнэ: Төмөр замын салбарт ОХУ-тай яаж хамтарч ажиллах вэ?

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар /2016.11.16/ "Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлогын хэрэгжилт, төмөр замын транзит тээврийн байдал, тулгамдсан асуудлын талаар салбарын дэд сайд мэдээлэл өгсөн юм. 

Сайдын мэдээллийг сонссоны дараа УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ Зам, тээврийн хөгжлийн сайдаас дараах асуултуудыг асуулаа. 

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:

"УБТЗ нь Монгол Улс, ОХУ-ын 50/50 хувийн хөрөнгө оруулалттай. Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нь цаашид ОХУ-тай хэрхэн харилцах вэ? Эрдэнэт үйлдвэртэй адилхан ОХУ өөрийн эзэмшлийн хувиа Монгол Улсын талд шилжүүлэх сонирхолтой байна уу? Монгол-Орос хоёр орны хоорондын харилцааг гагнаж байдаг төмөр замын салбарт ямар бодлого баримтлах, ирээдүй яаж өөрчлөгдөх тухай төсөөлөл байна уу?

УБТЗ-ын чадавхийг бэхжүүлснээр Монгол Улсад үр өгөөжөө өгөх ёстой. Төмөр замын байгууллагыг чадавхжуулахаас эхлээд давхар зам барих, цахилгаанжуулах, зүтгүүр, хөдлөх бүрэлдэхүүн ямар байх вэ? Ирээдүйд төмөр замд ямар хөрөнгө оруулалт хийж байж дотоод болон транзит тээврээс ашиг олох вэ?

Нүүрсний тээвэр алдагдалтай байна. Энэ алдагдлыг УБТЗ үүрч байна. Цаашид төмөр замын салбарт хүндрэлээс гарах, хөгжих, хөрөнгө оруулахад ямар төсөөлөл байна вэ?

Монголын төмөр зам ТӨХК-ийг анх байгуулахдаа УБТЗ-аас тусдаа төмөр замын томоохон байгууллага болгоно гэж зорьсон. Энэ зорилгын хүрээнд гадаадын хөрөнгө оруулалтаар техник, тоног төхөөрөмж худалдаж авч, хөдлөх бүрэлдэхүүнтэй болсон. Зам засварын том механизмууд байх ёстой. Эдгээр тоног төхөөрөмж, механизмуудыг ажиллагаанд оруулах, бодлогын баримт бичигт тусгасан алдаагаа засах тал дээр ямар бодлого барьж байна?

Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлогод Эрдэнэт-Овоот чиглэлийн төмөр замыг тусгаагүй байх ёстой. Үүнийг хэзээ тусгаж оруулж ирэх вэ?

Монголын төмөр зам ТӨХК 198 сая ам.доллараар шороо бослоо гээд байгаа далан барьсан. Энэ далангийн чанар үнэхээр сайн уу? Дараагийн ажил хийгдэхэд бэлэн байгаа юу?" 

ШИНЭ МЭДЭЭ