https 72

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ
2016.11.11
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

Ж.Бат-Эрдэнэ: Хэд хэдэн зүйлд анхаарал хандуулаасай гэж хүсч байна

Өнөөдрийн чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэнгээс гишүүд асуулт асуулаа. 

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ

Цөөхөн хэдэн чиглэлд анхаарал хандуулж ажиллаасай гэж хүсч байна.

Нэгдүгээрт, малыг эрүүлжүүлэх. Мал аж ахуйн бүтээгдэхүүн үнэд хүргэхгүй, чанарын шаардлага хангахгүй байна. Тиймээс мал эрүүлжүүлэх чиглэлээр компанит аян өрнүүлэх шаардлагатай байна.

Хоёрдугаарт, мах, сүүний анхдугаар аян өрнүүлэх. Япон улсад Ерөнхий сайд айлчлах үеэрээ хэд хэдэн сүүний үйлдвэр байгуулах болсон. Малчдыг орлоготой болгох нэг түүхий эд нь сүү. Сүүг төвлөрүүлдэг систем рүү эргэж ормоор байна. Хуурай сүү боловсруулах үйлдвэр хэзээ эхлэх вэ?

Гуравдугаарт, хүнсний ногоогоор хангах. Одоогоор хүн амын 55 хувийг дотоодын төмс, хүнсний ногоогоор хангаж байна. Үлдсэн 45 хувийг яаж хангах вэ?

ШИНЭ МЭДЭЭ