https 72

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ
2016.12.08
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Ж.Бат-Эрдэнэ: Хуулиа малчдад ямар арга барилаар таниулах вэ?

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар "Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай" хуулийн төслийн анхдугаар хэлэлцүүлгийг хийлээ.

Улсын Их Хурлын гишүүн С.Чинзоригийн өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийг хэлэлцэж байх үеэр УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ асуулт асуув.

УИХ-ы гишүүн: Ж. Бат-Эрдэнэ: 

"1990-ээд оноос хойш нийгмийн даатгалын шимтгэл төлөлт тасарч эхэлсэн. Тэр үеэс малчид, хувиараа аж ахуй эрхлэгчид нийгмийн даатгалын шимтгэлээ нөхөх боломжгүй өдийг хүрсэн. Одоо бид асуудлыг шийдэх гээд сууж байна.

Уг хуулийн төсөл батлагдсанаар малчдын амьдралд нааштай өөрчлөлт гарах учраас дэмжиж байна. Гол нь малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид хэрхэн тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөх вэ, шимтгэлээ нөхөн төлснөөр ямар ач холбогдолтой талаар иргэд, олон нийтэд сурталчлан таниулах хэрэгтэй. Энэ ажлыг ямар хэлбэрээр явуулах вэ? 

Холбогдох төрийн албан хаагчид ямар дүрэм, журмын дагуу ажиллах вэ? Малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдэдтэй нүүр тулж уулзах, тайлбарлан таниулах ажлыг яаж хийх вэ? 

УИХ-ын гишүүн С.Чинзориг: 

"Ер нь төрийн захиргааны байгууллагууд хууль сурталчлах үндсэн үүрэгтэй байдаг шүү дээ. Хуулийн хэрэгжилтийн хувьд шат, шатны холбогдох албан байгууллагууд нь үндсэн үүргээ хариуцлагатай биелүүлж, УИХ хуулийн хэрэгжилтэд хяналт тавих үүргээ гүйцэтгээд явбал тухайн хууль иргэд, олон нийтэд үр өгөөжөө өгнө гэж харж байна."

ШИНЭ МЭДЭЭ