https 72

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Сонгуулиар амласнаа хэрэгжүүлэхгүй нь гэж шүүмжлэхэд дэндүү эрт байна
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ
2016.09.06
Улстөр

Сонгуулиар амласнаа хэрэгжүүлэхгүй нь гэж шүүмжлэхэд дэндүү эрт байна

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэтэй цаг үеийн асуудпаар ярилцлаа.

-Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны тесвийн хүрээниймэдэгдэлд хэмнэх, танах, хасах гэсэн зарчмыг баримталж буйд хүмүүс нэлээд шүүмлэлтэй хандаж байна. Үүнээс өөр байдлаар шийдэх ямар ч боломжгүй юу?

Засгийн Газраас оруулж ирсэн төсвийн тодотголыг ерөнхийд нь дэмжинэ гэсэн байр суурьтай байгаа. Сонгуульд орох үед эдийн засгийн хүндрэл байгаа талаар бид ярьж, түүнээс гаргах мөрийн хөтөлбөрөө боловсруулсан.

Үүнийг хэрэгжүүлэх ажил явж байгааг дагаад 2016 оны төсвийн тодотгол болон Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг оруулж ирлээ. Ингэхдээ нийгэм, эдийн засгийн өнөөгийн хүндрэлийг даван туулахын тулд тодорхой хэмнэлтийн арга хэмжээг зайлшгүй авахаас өөр аргагүй. Учир нь, төсөв санхүү, мөнгөний нөөцгүй болсон.

Төсвийн алдагдал бүхэл бүтэн дөрвөн их наяд төгрөгөөр дутаж, зарлага өссөн. Мөнгөний бүх гүйцэтгэл тавигдаагүй байна. Виксель болон концессын гэрээгээр хийх бүх зүйл шахагдаад бөөгнөрсөн байдалтай байна. Энэ их хэмжээний зарлагыг бид дөрвөн жилд хувааж тавихаас өөр аргагүй. 2016 оны төсвийн тодотголд хүмүүс нэлээд бухимдалтай хандаж байна.

Үүнд ямар ч арга алга. Хэрэв бид энэ оныхоо төсвийн тодотголыг харагдах байдлаас нь аятайхан хийвэл цаашид байдал улам хүндэрч, дараа дараагийн жилд ачаалал эрс нэмэгдэх болно. Тийм болохоор бүх зардлыг дөрвөн жилийн хугацаанд тэнцүү хуваарилж, зардлаа наашаа татахаар энэ жилийнх хоёр гаруй их наядаар нэмэгдэж орж ирж байгаа.

Нийт долоон их наяд байсан зардал есөн их наяд болоод ороод ирлээ. Эдийн засагт дээшилж байгаа өнгө харагдахгүй байхад орлого маань давхар буураад байна. Гэтэл энэ дундаас 4.3 их наяд гэсэн ийм мх хэмжээний мөнгө дутаж байна гэдэг нь бид тодорхой хэмжээнд эдийн засгийн реформ дээрээ хөдөлгөөн хийж, орлого зарлагаа тэнцүүлэх асуудлыг оруулж ирж байгаа.

-Бүх нийтээрээ хэмнэлтийн горимд хэчнээн шилжээд ч урсгал зардлын санхүүжилт түүнээс хэд дахин давж байгаа гэж хүмүүс шүүмжилж байна. Энэ чиглэлд таналт хийх боломж байгаа болов уу?

Урсгал зардлыг бол хэмнэж оруулж ирсэн. Хамгийн гол нь цалин болон төрийн байгууллагын бусад урсгал зардпыг аль болох танаад оруулж ирсэн. Тиймээс үүнийг дахиж ухаж төнхөөд хэдэн тэрбумаар нь хэмнэх боломжгүй.

-Улсын төсөв бүрдүүлэлтийн бааз суурь далайцтай биш, зөвхөн хэдэн төрлийн татварын хураамжаар улсын орлого хангалттай хэмжээнд бүрдэх боломжгүй талаар зарим гишүүн ярьж байсан. Энэ тал дээр ямар бодлого хэрэгжүүлэх ёстой гэж харж байна вэ?

Энэ чиглэлд газраас авах татварын асуудлыг ярьж байсан. Ер нь бол бид татварынхаа хүрээг тэлэх ёстой юм. Хүрээгээ тэлснээр олох орлогоо нэмэгдүүлэх талын зүйлийг илүү хараасай гэсэн саналыг гишүүд хэлж байсан.

Гэхдээ энэ чиглэлд нэлээд том, далайцтай судалгаа хийхгуй бол болохгуй. Шинэ Засгийн газар байгуулаад сар гаруйн дараа төсвийн тодотголыг оруулж ирсэн учир стандарт зүйлийг баримталсан нь унэн. Гэхдээ цаашид татварынхаа хүрээг нэмэгдүүлж, барих ёстой. Өөрөөр хэлбэл, хүн болон аж ахуйн нэгж бүр татвар төлөгч байх ёстой. Гэхдээ татварын хэмжээ нь жигд байснаар үндсэн бааз хүрээгээр татварын хэмжээг нэмэх гэсэн бодлогыг барих нь зүйтэй.

Үүнтэй санал нэг байгаа. Судалгааны хувьд сая арай л дулимаг байсан. Сангийн яамныхантай төсөв боож оруулж ирээд шүүмжлүүлж суусны хувьд хэлэхэд төрийн албаныхан тодорхой хэмжээнд мэргэшсэн байдаг. Тэд маш олон хоног сууж, судалгаа хийж, шүүж, алийг нь хасах, оруулах эсэхийг ярилцаж байж төсвийг боож оруулж ирдэг.

-Засгийн газрын дөрвөн жилийн үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг төсвийн тодотголтой уялдаж байж, хэрэгжих боломжтой, МАН-ын сонгуулийн амлалтыг тусгаагүй байна гэсэн асуудлыг зарим гишүүн хэлэлцүүлгийн үөэр ярьж байгаа харагдсан. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт сонгуулиар амласан МАН-ын амлалтыг зуун хувь тусгаж чадсан уу?

Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр төсвийн тодотголтой уялдаж чадахгүй. Төрийн албан хаагчдынхаа цалин, тэтгэвэр тэтгэмжийг өгөх мөнгө халаасанд байхгүй болохоор 2016 оных бол шахсан тодотгол орж ирж байгаа.

Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр боловсруулах ажлын хэсэгг би орсон. Ингээд дахин хуралдаж, нарийвчилсан судалгаа хийхэд сонгуулиар амласан МАН-ын мөрийн хөтөлбөрийн 92 хувийг тусгасан байна лээ. Тиймээс үлдсэнийг нь шахаж, намынхаа мөрийн хөтөлбөрийг 100 хувь тусгахаар болсон.

Ямар ч байсан бид ирэх дөрвөн жилийн хугацаанд сонгуулиар амласан мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх ёстой. Эцсийн дүнг дөрвөн жилийн дараа ард түмэн тавина. Үүнээс өмнө "Сонгуулиар амласан мөрийн хөтөлбөрөө МАН хэрэгжүүлэхгүй байна, хасах, танах зүйл ярилаа” гэх зэргээр шүүмжлэх нь эрт байна. Он дуусахад гурван сар гаруй хугацаа үлдлээ.

2016 оны төсвийн тодотголыг нэлээд шахсан учир магадгүй зарим нэг санхүүжилтийг өгч чадахгүй байх зэрэг зүйл зөрүүтэй орж ирсэн. Хүмүүс энэ оны тодотголд тусгасан болон тусгаагүй зүйлийг харчихаад түүнийгээ мөрийн хөтөлбөртэй харьцуулаад байгаа юм. Ядаж жил хагасын дараа мөрийн хөтөлбөр хэрэгжиж байгаа эсэхэд дүгнэлт хийгээд бидний толгой руу тогших үгүйгээ шийдэх хэрэгтэй байх.

-Нийгэм, эдийн засгийн хямралыг хэрхэн даван туулах талаар Засгийн газар хөтөлбөр боловсруулж, энэ талаар УИХ-ын гишүүд ч өөрсдийн байр суурийг илэрхийлсэн. Одоогийн хүнд нөхцөл байдлыг богино хугацаанд даван туулах арга замын талаар танд ямар бодол байна вэ?

"Бүх яам ямар нэгэн томоохон зүйлийг бүтээнэ гэж нэгэн зэрэг яриад хэрэггүй ээ, Нийгэм, эдийн засгийн хүндрэлийг даван туулахад яг аль аль яам нь нэн түрүүнд хөдлөх ёстой байгаа юм. Түүнээс л ажлаа эхлүүлэх хэрэгтэй" гэсэн саналыг би намын бүлгийнхээ хурал дээр сайд нарт хэлсэн.

Ер нь яамдын сайд нар томилогдож очингуутаа салбар салбартаа юм хийх гэж хичээж, шаардлагагүй зүйлийг төсөвт суулгуулахөар зүтгэдэг. Энэ нь тэдний үүрэг учир нэг талаараа эөв. Гэхдээ өнөөдөр нийгэм, эдийн эасаг, улс орны санхүүгийн байдал хүнд байгаа ийм үөд зарим яам шаардлагагүй зүйлээ танаж, стандарт буюу бичиг хэрэг, хуулийн талын ажлаа хийх нь эүйтэй. Харин ХХААЯ, Эрчим хүч,

Хөнгөн, хүнд үйлдвэр болон Уул уурхай зэрэг яамны бүтээн байгуулалтад анхаарал хандуулмаар байгаа юм, Тэгэхгүйгээр тогоонд байгаа жаахан зүйлийг бүгд тал талаас нь самардаад эхэлбэл хэцүү. Эхний ээлжид аль болох үр бүтээлтэй, эдийн засагт өгөөжөө өгөх томоохон төсөлд зарцуулах нь эүйтэй.

-Тухайлбал?

Жижиг, дунд үйлдвэрлэлийг бид маш олон жил ярьсан. Сүүлдээ үүнээс хүмүүс хаширчихаад байна. Энэ салбар руу санхүүжилт оруулахаас татгалзаад эхэлсэн. Уг нь ингэмээргүй байгаа юм.

Бүх хүн цалин нэмэхийг хүсч, түүний төлөө явдаг боллоо. Яагаад үйлдвэрлэл үйлчилгээ, бизнөс эрхэлж болохгүй байна вэ. Бид зах зээл эхэлснээс хойш үүнийг хийх гэж зүтгэсэн боловч хангалттай хэмжээнд чадаагүй. Хамгийн гол нь дотоодоос экспортолсон бараа бүтээгдэхүүн нь олон улсын зах зээлийг эзлэхээр төвшинд байх ёстой.

Жишээлбэл, ноос ноолуур, мах махан бүтээгдэхүүн, чөцаргана гэх мэтчилэн байна. Гэр бүлийн доод суурийг бэхжүүлсэн хөдөлмөрийн зах зээлийг бий болгох хэрэгтэй байгаа юм. Үүнийг л бид хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Олон улсын зах зээлд гарах бараа бүтээгдэхүүнийг дэлгэрүүлэх чиглэлд бүтэн бодлого барьж, яамнаас нь авч явах ёстой.

ШИНЭ МЭДЭЭ