МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Хариуцлага тооцох механизм хэрэгтэй гэдгийг гишүүд санууллаа
2016.09.09
Эдийн засаг, Худалдаа

Хариуцлага тооцох механизм хэрэгтэй гэдгийг гишүүд санууллаа

Эдийн засгийн байнгын хороогоор 2015 оны төсвийн гүйцэтгэлийн тайланг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ Үндэсний аудитын газраас төсвийн асуудлыг хариуцаж байгаа байгууллагууд ямар алдаа дутагдал гаргасан талаар тодорхой дүгнэлттэй танилцуулж, хариуцлага тооцох саналыг хамтад нь оруулж ирж байх саналыг гаргалаа. 

Мөн УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан 2015 оны төсвийн гүйцэтгэлийн аудитын дүгнэлтийг тодорхой үр дүнтэй ажил хэрэгч болгох, зөрчлийг арилгахад анхаарч цаашид ямар бодлого, чиглэл хэрэгтэй байгаа талаар холбогдох Байнгын хороодоос шийдэл гаргаж байх, 2012 оноос хойшхи хугацаанд Улсын комиссын хүлээж авсан боловч ашиглалтанд орохгүй байгаа төсөл, арга хэмжээнүүдийг салбар, салбараар гарган танилцуулах, Үндэсний аудитын газар 2016 оны төсвийн гүйцэтгэлд аудит хийхдээ замбараагүй байгуулсан концессын гэрээнүүдийг цэгцэлж, хэрэгжилтийг нэг бүрчлэн гаргаж, аудитын дүгнэлттэйгээ хамтатган танилцуулах, төсвийн сахилга батыг сайжруулж, төсвийн зарцуулалт, санхүүжилтэд тавих хяналтыг боловсруулах шатанд эрчимжүүлж, уг асуудлыг төрийн бодлогын хэмжээнд авч үзэх гэсэн саналыг гаргалаа.

.

ШИНЭ МЭДЭЭ