https 72

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Эдийн засаг хүндэрсэнд Монголбанк буруутай
2016.10.21
Эдийн засаг, Худалдаа

Эдийн засаг хүндэрсэнд Монголбанк буруутай

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэлийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байх үеэр УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ өөрийн байр сууриа илэрхийлж, асуулт асуулаа. 

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: 


"2017 онд баримтлах төрийн мөнгөний бодлого орж ирлээ. Төсөвтэй уялдуулах талаас нь нилээн ярилаа. Мөнгөний бодлого төсөвт хэрхэн суух, эдийн засаг, мөнгөний бодлого нь банкны системдээ хэрхэн нөлөөлөх талаар ярьсан. Инфляцийн 8 хувьд барьж, мөнгөний бодлогыг тогтворжуулна гэж байна.

Монголбанк бол Монгол Улсын мөнгөний бодлогыг манаж байх үүрэгтэй гэж ойлгож байгаа учраас өнөөгийн эдийн засгийн хүндрэлээс гарах гол чиг шугамыг зааж өгөх ёстой. Өнгөрсөн жилүүдэд эдийн засгийн болоод төсвийн маш их алдагдалтай замбараагүй байдлаар явж ирлээ. Ийм байдал үүссэнд Монголбанк буруутай. Мөнгөний бодлогоороо улс орны эдийн засгийг залж авч явах ёстой. Мөнгөний бодлогоо дагаад төсөв, эдийн засгийн бодлого нь явж байх ёстой. Эдгээр алдаа дутагдлыг засахад өнөөдрийн хэлэлцэж буй мөнгөний бодлогын баримт бичиг чиглэнэ үзэж байна. Тиймээс Монголбанк Засгийн газартай хамтран ажиллах ёстой.

Ирэх жил 6,6 их наяд төгрөгийн өрийг гадаадад төлөх ёстой болж байна. 580 сая ам.долларын Хөгжлийн банкны өрийг төлөх асуудал удахгүй сөхөгдөнө. Энэ өр төлбөрүүдийг төлөх эх үүсвэрүүдээ хаанаас гаргаж ирэх вэ?"   

ШИНЭ МЭДЭЭ